БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, МУ-ын БСШУСЯам, Өвөрмонголын Ардын Засгийн газар, МУ-ын Шинжлэх ухаан технологийн сангийн хамтран зохион байгуулсан 3 дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” үйл ажиллагааны нэг хэсэг Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагааны 2 дугаар хурал 2019 оны 09 сарын 06-07-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн
яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн
үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.
Хятад-Монголын технологи
дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагааны 2 дугаар их хуралд Монгол талаас
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, Инновацийн
хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал М.Тунгалаг,
Шинжлэх ухааны академийн тэргүүлэх академич Т.Ган-Эрдэнэ зэрэг албаны төлөөлөл,
салбарын 40 гаруй эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын талаас шинжлэх ухаан,
технологийн салбарын 33, их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн,
инститүтээс 69, өндөр технологийн парк, аж ахуйн нэгжүүд болон бусад газрын 31
зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын
яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам,
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Уул уурхай,
хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар,
Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн
ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Шинжлэх ухаан технологийн сан, УБТЗ
ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион
байгуулсан.
Шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж энэ удаа 9
байгууллагын 8 судлаачид их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын
мэдлэг, оюун шингэсэн 80 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг
танилцуулж, үзэсгэлэнд оролцлоо.
Форумын
үйл ажиллагааг нээж БНХАУ-ын Ардын засгийн дэд дарга Оуян Сяохуй, Монгол улсын
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Шинжлэх ухааны, технологийн яамны
төлөөлөл Лү мин нар үг хэллээ.
Форумын үеэр хоёр талын албаны төлөөллүүд илтгэл тавьсан юм.
·
БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн
академич Хон Дэюан,
·
Хятадын Шинжлэх ухааны академийн
академич Ян Чулян,
· Монгол Улсын Шинжлэх ухаан
технологийн сангийн захирал М.Тунгалаг /Хоёр талын хамтын ажиллагааны туршлагын
талаар танилцуулав/
·
Монгол Улсын Шинжлэх ухааны
академийн тэргүүлэх академич Т.Ган-Эрдэнэ,
· БНХАУ-ын Олон улсын эдийн засгийн солилцооны
төвийн судлаач Ван Сянлэй /Одоогийн ба ирээдүйн “Бүс ба зам”-ын Олон улсын
байгаль орчин, стратегийн цэгүүд ба хамтын ажиллагааны төвлөрөл/,
· Монгол Улсын Боловсрол, Соёл,
Шинжлэх ухаан, Спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, /Монгол Улсын
Хөрөнгө оруулалтын орчин, бодлого ба технологийн хэрэгцээ шаардлагын тухай/,
· Хятад-Монголын хамтарсан Молекул
биологийн лаборатори төслийн удирдагч, профессор н.Журамт туршлага солилцлоо.
Одоогийн байдлаар Хятад-Монголын шинжлэх
ухаан, технологийн хамтын ажиллагааны 120 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд
форумын 1 дэх өдөр монголын анагаах ухаан, биотехнологи, мэдээлэл, технологи,
орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах
чиглэлээр талууд хамтын ажиллагааны 18 гэрээ, хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулав.
Форумын 2 дахь өдөр хоёр талын төслүүдийн монгол анагаах
ухаан, ашигт малтмалын ашиглалт, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуй
салбараас 11 төслийг онцолж, Монгол талаас 5 төслийг танилцуулав. Үүнд:
·
DIPR судалгааны
байгууллага, Ш.Тэгвандан МУ-ын Шинжлэх ухааны музейд VR/AR/MR технологийг нэвтрүүлэх боломж
·
Монос-Эм судлалын хүрээлэн, А.Баянмөнх Эмийн ургамлын
гаралтай шинэ бүтээгдэхүүн гарган авах,
·
АШУҮИСургууль, З.Отгон АШУҮИСургууль, Инноваци
бүтээгдэхүүн болон технологи дамжуулах санал,
·
ШУПЗахиргаа, Б.Бат-Өлзий ШУПаркийн захиргааны
танилцуулга,
· ХААИСургууль, Г.Гантулга- Монгол орны хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлд ухаалаг технологи нэвтрүүлэх нь төслийн танилцуулгыг хийлээ.
Төслийн танилцуулгуудын дараа талууд хэлэлцээрийн ширээний ард сууж боломжит хамтын ажиллагааны талаар нарийвчилсан хэлэлцээр хийн, өргөтгөсөн хэлэлцүүлгийг амжилттай үргэлжлүүллээ.