“АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ) болон БОУАӨЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд залуу судлаачдыг чадавхжуулах “Аюултай хог хаягдлын шинжилгээний арга зүй” сэдэвт сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь аюултай хог хаягдлын шинжилгээний болон дээж бэлтгэлийн стандарт арга зүйгээр танхимын ба практик дадлага эзэмшүүлэхэд оршино. Сургалтыг Тайваны Шинжлэх ухааны академи (Academia Sinica)-ийн Байгаль орчны өөрчлөлтийн судалгааны төвийн эрдэмтэн судлаачид явуулсан бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, их дээд сургууль, аж ахуй нэгжийн 30 гаруй төлөөлөл уг сургалтад хамрагдлаа.
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН






Бусад мэдээлэл