ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА



Шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий БШУЯ, ШУТСан, ШУА, Их, Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын хамтын оролцоотой Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацийг нутагшуулъя” аян аялал жуулчлалын тулгуур бүс болох хоймор нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2022 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус аяны үндсэн хөтөлбөрийн хүрээнд ХХТХ-ийнхэн:
 


  •   Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Т.Аззаяа эрдэм шинжилгээний хуралд оролцон Хөвсгөл аймагтай холбогдуулан ХХТХ-д хийгдсэн халуун, хүйтэн рашааны химийн судалгаа, Могойн голын ордын нүүрс, Дархадын хотгор орчмын хөрс, Фосфоритын орд зэрэг газруудын хими, механохимийн судалгааны үр дүнгээс танилцуулахын хамтаар ойн хаягдал болон байгалийн органик түүхий эдийг боловсруулах хими-технологийн судалгааны үр дүн, тэдгээрийг ашиглан инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаарх илтгэлийг хэлэлцүүллээ. Түүнчлэн гумины бордоог цөлжилтийн эсрэг болон мод бут сөөгний ургалтанд хэрхэн ашиглах зэрэг мэдээллийг хүргэж, Дэлгэрмөрөн-Шишгэд голын сав газрын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдтэй санал солилцов.
  • Захирал, доктор (Ph.D), профессор Л.Жаргалсайхан, Биохимийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) М.Баяржаргал; Органик химийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Хулан; Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) Г.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн байгаль орчин, хог хаягдлын чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчид болон хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөлд хог хаягдлын хууль эрхзүйн орчин болон хог хаягдлын менежментийн талаар цогц мэдлэг олгох “Хог хаягдлын менежмент” сургалтыг явууллаа. Сургалтанд аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон аймгийн ЗДТГ, БОАЖГ, УЦУОШТ, Дулааны цахилгаан станц, хот тохижилтын үйлчилгээний төв, Дэлгэрмөрөн-Шишгэд голын сав газрын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, шатахуун нийлүүлэгч, борлуулагч аж ахуйн нэгжийн хог хаягдал, орчны бохирдол хариуцсан ажилтнууд, эмнэлэг, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан, мөн сумдын засаг дарга, байгаль орчны мэргэжилтэн, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, хоёрдогч түүхий эд хүлээн авагч иргэн, аж ахуйн нэгж, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцлоо. Уг сургалтаар хог хаягдлын төрөл, үүсэлт, шинж чанар, цогц менежмент, ангилан ялгах, дахин боловсруулах болон устгах арга, технологи, хог хаягдлын ил шаталтаас үүсэх удаан задардаг органик бохирдуулагчид, хог хаягдлын ландфилл байгуулах зэрэг мэдээллүүдийг хүргэв. Тус аймагт хог хаягдлын менежмент тулгамдсан асуудал болж буйг сургалтанд оролцогсод онцолсон бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ болохыг тэмдэглэлээ. Сургалтын үеэр хэлэлцэгдсэн асуудлаас хог хаягдлын эрүүл ахуйн шаардлага хангасан ландфилл байгуулах, хог хаягдлыг цуглуулан дахин боловсруулах, шатааж устгах технологийн шийдлийн талаарх зэрэг мэдээллүүд сургалтанд оролцогчдын анхаарлыг ихэд татсан байна.



  • Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспо-үзэсгэлэнд ЭШДэА Э.Нямсүрэн, ЭШДаА Г.Оюундарь нар хүрээлэнгийн инновацийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, аймгийн иргэдэд химийн шинжлэх ухааны ололт амжилтыг сурталчлан таниуллаа.


     


  • ЭШДаА Г.Оюундарь хувийн хэвшлийн байгууллагууд болон ШУА-ийн хүрээлэнгүүдийн оролцсон бизнес уулзалтанд Blue culture буюу “Цэнхэр соёл”-ыг түгээе сэдэвт сонирхолтой илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. 

 




 


Бусад мэдээлэл