“АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ” БОЛОН “БАЗЕЛЬ, СТОКГОЛЬМ, МИНАМАТАГИЙН КОНВЕНЦЫГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ” БОЛОН “БАЗЕЛЬ, СТОКГОЛЬМ, МИНАМАТАГИЙН КОНВЕНЦЫГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (НҮББОХ) болон БОУАӨЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд “Аюултай хог хаягдлын зохистой менежмент” болон “Базель, Стокгольм, Миниматагийн конвенцыг Монгол улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг 2025 оны 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад 21 аймгийн Байгаль орчны газрын хүрээлэн буй орчны бохирдол, химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн, холбогдох яам, нийслэл хот, дүүргийн хүрээлэн буй орчин, орчны бохирдол, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, аж ахуйн нэгж, төрийн болон бус байгууллагын нийт 90 гаруй төлөөлөл оролцлоо.
Сургалтын үеэр Аюултай аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, Базелийн конвенциор Монгол улсын хүлээх үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Удаан задардаг органик бохирдуулагчдын тухай Стокгольмын конвенц, Мөнгөн усны хор нөлөө, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц, Базелийн конвенцын үндэсний тайлан боловсруулах, бусад орнуудын туршлага, Базелийн конвенцын хүрээнд аюултай хог хаягдал болон бусад хог хаягдлын тооллого хийх аргачлал, Аюултай хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежмент, Монгол улс дахь аюултай хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлын дүн шинжилгээ, Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсэлтийг бууруулах, Хуванцар хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежмент, Ашигласан тосны байгаль орчинд ээлтэй менежмент, Аюултай хог хаягдлыг физик, хими, биологийн аргаар боловсруулах, Аюултай болон бусад хог хаягдлыг ландфиллд байгаль орчинд ээлтэй аргаар устгах талаар танилцуулав. Мөн аюултай хог хаягдлын тооллогыг хэрхэн хийх, манай оронд аюултай хог хаягдлыг боловсруулж, устгаж байгаа сайн туршлага, менежментийг танилцуулж, аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, санал солилцов.


Бусад мэдээлэл