Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН “БҮС БА ЗАМ” МОНГОЛ–ХЯТАДЫН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО.
ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН “БҮС БА ЗАМ” МОНГОЛ–ХЯТАДЫН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн дээр байгуулагдсан эрдэс боловсруулалтын “Бүс ба зам” Монгол–Хятадын хамтарсан лабораторийн үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн академийн Металлургийн судалгааны хүрээлэнгийн захирал, тус хамтарсан лабораторийн Хятад талын дарга, Хятадын ШУА-ийн Процесс инженерийн хүрээлэнгийн профессор Чү Жинг Күй тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд тус хүрээлэнд ажлын айлчлал хийж, албан уулзалт, хэлэлцээр хийв.
Айлчлалын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын химийн хичээлд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах арга хэмжээ зохион байгуулагдсан ба энэ нь сурагчдын химийн шинжлэх ухааны сонирхлыг нэмэгдүүлэх, туршилт, дадлагад суурилсан сургалтыг дэмжих, сургалтын орчныг сайжруулах, улмаар ирээдүйн судлаачдын залгамж халааг бэлтгэхэд чиглэсэн болно. Тус арга хэмжээнд хамтарсан лабораторийн Хятад талын удирдлагууд, Хими, химийн технологийн хүрээлэнгийн удирдлагууд, нийслэлийн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн захирал Ц.Цэвэлмаа, Амгалан цогцолбор сургуулийн захирал Л.Баянтуул болон холбогдох албаны бусад төлөөлөл оролцлоо.
Түүнчлэн хоёр талын уулзалтын үеэр хамтарсан лабораторид хэрэгжиж буй төсөл, судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэн дүгнэж, цаашид судалгааны чиглэлийг өргөжүүлэх, лабораторийн дэд бүтцийг бэхжүүлэх, жил бүр шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар харилцан тохиролцов.
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

 
 
 
 


Бусад мэдээлэл