“ХИМИ-БИДНИЙ АМЬДРАЛД” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ЦАХИМ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХИМИ-БИДНИЙ АМЬДРАЛД” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ЦАХИМ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХХТХ нь жил бүрийн 11 сард Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил КОВИД-19  цар тахлын улмаас уг өдөрлөгийг 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Хими-Бидний амьдралд уриан дор анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр химийн шинжлэх ухааны ололт амжилт-Нобелийн шагналтнуудын судалгааны үр дүн; тулгамдаж буй асуудлууд болох агаарын бохирдлын шалтгаан нөхцөл хийгээд нүүрс-шахмал түлш, химийн бодисын зөв зохистой хэрэглээний талаарх эрдэмтдийн лекц; хүрээлэнгийн танилцуулга, бахархалт эрдэмтдийн амжилтын талаар гэх мэт нийт 4 төрлийн 27 багц мэдээллүүдийг хүрээлэнгийн вэбсайт болон цахим хуудсаар дамжуулан танилцуулсан нь олон нийтийн талархлыг ихэд хүлээлээ. Статистик мэдээнээс үзвэл тус өдөрлөгийн үеэр танилцуулагдсан мэдээ, мэдээллүүдэд 160000 мянган хандалт авч, 1500 гаруй удаа олон нийтэд түгээгдсэн байна.

        Мөн түүнчлэн өдөрлөгийн хүрээнд химийн шинжлэх ухааныг сонирхогчдын дунд шагналт бодлогын уралдааныг зарласан ба тус уралдаанд 40 орчим оролцогч идэвхтэй оролцож, өөрсдийн химийн мэдлэгийг сорьсноос Булган аймгийн Дашинчилэн сумын бүрэн дунд сургуулийн сурагч Г.Бат-Орших, Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Хулан, Э.Энхзаяа,  нар амжилттай оролцож эхний 3 байрыг эзлэн хүрээлэнгийн нэрэмжит шагналаар шагнагдлаа. 


Бусад мэдээлэл