Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХИМИЙН СУДАЛГАА БА АШИГЛАЛТ-2026” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус хүрээлэн үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн хүрээнд "Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” /ICCIUNR-2026/ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6 дахь удаагийн хурлыг "Хими-тогтвортой хөгжлийн хурдасгуур” уриан дор БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн академийн Металлургийн судалгааны хүрээлэнтэй хамтран Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолборт газарт 2026 оны 7 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Байгалийн нөөцийн химийн судалгаа, ашиглалтын чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилгобүхий уг хуралд дэлхийн 10-аад орны 200 орчим эрдэмтэн, судлаач оролцож, химийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг хамарсан өргөн хүрээний сэдвийн дор таван салбар хуралдаанд судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг санаа, шинэ мэдлэг, ололт амжилтаа танилцуулж, хэлэлцүүллээ.
Хурлын хүрээнд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хураангуйг хэвлэмэл хэлбэрээр гаргасан бөгөөд эрдэм шинжилгээний өгүүллүүдийг Монголын анхны Scopus мэдээллийн санд бүртгэлтэй Mongolian Journal of Chemistry сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэн нийтлэхээр сэтгүүлийн редакцын зөвлөл ажиллаж байна.

     
     


Бусад мэдээлэл