Хими, химийн технологийн хүрээлэнгийн ЭШДэА Д.Мөнгөннаран нь “Пипер лонгум (Piper longum L.) ургамлын пиперин алкалоидоос уламжлалт нэгдлийг нийлэгжүүлэн биологийн идэвхийг судалсан дүн” сэдвээр ХАА-н ухааны боловсролын доктор (PhD)-ын зэргийг амжилттай хамгааллаа.
Тэрээр уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Пипер лонгум (Piper longum L.) ургамлын биологийн идэвхт бодис болох пиперин-д суурилсан шинэ уламжлалт нэгдлийг нийлэгжүүлэн гарган авч, түүний химийн бүтэц, байгууламжийг орчин үеийн багажит шинжилгээний аргуудаар тодорхойлон баталгаажуулсан болно. Мөн уг нэгдлийн антиоксидант болон антибактери идэвхийг тодорхойлж, фармакологийн гол үйлдэл болох өөх тос бууруулах нөлөөг туршилтын амьтанд туршин, биологийн идэвхийн үнэлгээ хийжээ.
Энэхүү судалгааны ажил нь судалгааны цар хүрээ, шинэлэг санаа, онолын болон практик ач холбогдол зэргээрээ цаашид өргөжүүлэн судлах боломжтой бөгөөд уг ажил нь хими, биологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй зэрэг салбар дундын шинжтэй, ач холбогдол бүхий ажил болсныг онцлон дурьдаж байна.