ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН  ЭРДЭМТЭД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА


ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой БШУЯ, ШУТСан, ШУА, Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын хамтын оролцоо бүхий “Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх” ээлжит  аян баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймгийн Ховд хотод 2023 оны 2 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд ХХТХ-ийн гурван ажилтан томилолтоор ажилласны дүнд:. 

1. “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ХХТХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа Ховд аймагтай холбоотой хийгдсэн зарим судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн “Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” сэдвээр, Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, доктор Г.Оюун-Эрдэнэ сүүлийн үед тулгамдаж буй асуудлуудын нэг болох хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, мэдээллийг агуулсан “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох тухай” илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүлж, аймагтай хамтран ажиллах боломжит ажлуудын талаарх саналуудыг дэвшүүлэв. Мөн аймгийн ЗДТГ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан үзэсгэлэнд Инновац, технологи хариуцсан мэргэжилтэн Г.Оюундарь оролцож хүрээлэнгийн инновацын бүтээгдэхүүн, хэрэгжсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан таниуллаа.

   

                                                                 

2. ЭНБД Т.Аззаяа, доктор Г.Оюун-Эрдэнэ нар Ховд аймагт ажиллах хугацаандаа ХХТХ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Тусгай хөтөлбөрийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Ховд аймгийн аюултай хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлын үнэлгээ хийх зорилгоор “Ховд дулааны станц” ТӨХК, “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц,  шахмал түлшний үйлдвэр, Эко цементийн үйлдвэр болон Ховд сумын төвлөрсөн хог хаягдлын цэгийн үйл ажиллагаа, аюултай хог хаягдлын ангилах, цуглуулах, устгах үйл явцтай танилцав. Мөн түүнчлэн нийтийн аж ахуйн үйлчилгээний “Шимт ус” ОНӨААТҮГ-ын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, технологитой танилцаж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж буй хаягдал лагийг боловсруулах талаар зөвлөлдөн ажиллалаа. 

3. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, багш нартай ХХТХ-ийн төлөөлөл уулзалт хийж, баруун бүсэд явуулж болох судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох, судалгаа явуулах, тус аймагт  тулгамдаж буй асуудлыг орон нутгийн эрдэмтэдтэй хамтран шийдвэрлэх арга хэлбэрийг тогтоох, эрэлхийлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр ярилцав. 



Бусад мэдээлэл