Инновацийн
соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр-эрдэм
шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх
ухаан технологи, инновацийн ололт амжилтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх
зорилго бүхий “Монголын
инновацийн 7 хоног/Mongolian Innovation Week 2022" арга
хэмжээ өнөө жил “Шинэ
сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор 2022 оны 5 дугаар сарын 16-20-ны
өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг арга
хэмжээний үндсэн хөтөлбөрүүдийн нэг болох Эрдэм Хакатон тэмцээнд эрдэм
шинжилгээний ажилтан, доктор О.Сарангэрэл ахлагчтай тус хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лаборатори
болон Хүнсний химийн
лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтарсан “РЭФРЭШ” баг оролцов.
Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болох ДЕМО арга хэмжээний үеэр “РЭФРЭШ” багийн боловсруулсан эрүүл мэндийн цай
"ЧИГАБЭРИ" бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл тэмцээний ТЭРГҮҮН БАЙР-ын
болзлыг хангаж, 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа.
"ЧИГАБЭРИ" бүтээгдэхүүн нь чихэр өвс, ганга болон чацаргана, хад, нэрс, аньс
зэрэг 4 төрлийн жимсний найрлага бүхий уушиг цэвэрлэх, цэр ховхлох, ханиалга дарах, дархлаа
дэмжих эрүүл мэндийн цай юм.
Залуу судлаачдадаа баяр хүргэе.