“Монгол улс дахь аюултай хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал ба гадаад улс орнуудын туршлага” сэдэвт сургалт, семинар зохион байгууллаа.
“Монгол улс дахь аюултай хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал ба гадаад улс орнуудын туршлага” сэдэвт сургалт, семинар зохион байгууллаа.


ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (НҮББОХ) Тусгай хөтөлбөрийн сангийн санхүүжилтээр БОАЖЯ-тай хамтран   “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийг 2022 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Монгол улс дахь аюултай хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал ба гадаад улс орнуудын туршлага” сэдэвт сургалт, семинарыг 2023 оны 10-р сарын 20-ны өдөр зохион байгуулж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх болон холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн байгаль орчны бохирдол, химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч, аюултай хог хаягдал үүсгэгч, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, төрийн бус байгууллагын нийт 90 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Монгол улс дахь аюултай хог хаягдлын менежмент, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдал, тэдгээр хийсэн дүн шинжилгээ болон аюултай хог хаягдлын менежментийн үе шат бүрд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гадаад улс орнуудын туршлага дээр тулгуурлан танилцуулав.  Оролцогсод Монгол Улс дахь аюултай хог хаягдлын менежмент болон түүнтэй холбоотой үүсэж буй бэрхшээлийн талаар ярилцаж, санал солилцов. 










Бусад мэдээлэл