ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ), БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (Korea Institute of Science and Technology-KIST), ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн хооронд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Тодруулбал, Монголын эмийн ургамлыг тарималжуулах, эмийн ургамлын химийн бүрдэл, биологийн идэвхийг нарийвчлан судлах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх; Авъяаслаг залуу судлаачдыг БНСУ-д ахисан түвшний сургалтад сургах, оюутан солилцоонд хамруулах, мэргэжил дээшлүүлэх; Монгол-Солонгосын шинжлэх ухаан, технологийн хамтарсан сургалт, хөтөлбөр явуулах зэрэг судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах юм.
Дашрамд дурдахад ХХТХ нь БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэнгийн Каннин байгалийн нэгдлийн хүрээлэнтэй 2003 оноос эмийн ургамлын химийн бүрэлдэхүүн, биологийн идэвхийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд төслийн дүнд АНУ, Европын холбоо, БНСУ, Хятад, Япон зэрэг орнуудад нийтдээ 27 патентын эрх хамгаалж, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 11 өгүүлэл хэвлүүлэн, БНСУ-ын гоо сайхны компаниудад 2 технологи дамжуулалт хийгээд байна.


Бусад мэдээлэл