ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний залуу ажилтан, Жаргалант уулчдын клубын уулчин Ганпүрэвийн Дуламсүрэн 2021 оны 7 дугаар сарын 24-өөс 8 дугаар сарын 6-ны хооронд Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших алдарт Памирын нуруу, Тянь-Шань ууланд авиралт хийн Ленин оргил (далайн түвшнээс дээш 7134 м), Хантэнгэр оргилын 6650м өндөрт, Чапаев оргилуудад (6100м) гарч, ШУА-ийн тугийг мандуулан Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн ойд бэлэг барилаа.
Зориг, тэвчээр, авхаалж самбаа шаардсан спортоор хичээллэдэг залуу судлаач Г.Дуламсүрэндээ эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэж, олон олон өндөр оргилуудад мөрөө гаргахыг хүсье.