ХИМИ-2024 олимпиадыг 2 үе шаттайгаар 2024 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулав.
Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг ХИМИ-2024 олимпиадыг 2 үе шаттайгаар 2024 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулав.
Тус олимпиадад Нийслэлийн 247, Орон нутгийн 253, нийт 500 ЕБС-ийн 10-12-р ангийн сурагч оролцож өөрсдийн мэдлэг оюунаа сорин уралдсанаас:
ТЭРГҮҮН БАЙР:
Улаанбаатар хотын Бага тэнгэр сургуулийн 11-р ангийн сурагч Мөнхбаатарын Одгэрэл
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 12-р ангийн сурагч Мөнхболдын Анхцэцэг
ДЭД БАЙР:
Улаанбаатар хотын Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагч Бямбадоржийн Мэндбаяр
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЭДЦС-ийн 12-р ангийн сурагч Азбилэгийн Сумъяасүрэн
ГУТГААР БАЙР:
Улаанбаатар хотын Сант сургуулийн 10-р ангийн сурагч Ганбатын Чойдэлгэр
Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч Энхбатын Энхдөлгөөн
ТУСГАЙ БАЙР:
Улаанбаатар хотын Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч Батсуурийн Номин-Ундрах
Улаанбаатар хотын Бага тэнгэр сургуулийн 12-р ангийн сурагч Баярмагнайгийн Нарансолонго
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЭДЦС-ийн 12-р ангийн сурагч Батчулууны Алтантуяа
Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч Баттулгын Амармэнд нар тус тус шалгарлаа.
НИЙСЛЭЛИЙН шагналт байр эзэлсэн дээрх сурагчдад 2024 оны 11-р дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдах "ХИМИ-2024" үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлын нээлтийн үйл ажиллагаан дээр гардуулна.
ОРОН НУТГИЙН шагналт байр эзэлсэн дээрх сурагчидтай олимпиад зохион байгуулсан комисс холбоо барих болно.
Бусад мэдээлэл