“БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХИМИЙН СУДАЛГАА БА АШИГЛАЛТ” /ICCIUNR-2021/ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХИМИЙН СУДАЛГАА БА АШИГЛАЛТ” /ICCIUNR-2021/ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны Академийн 60 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн тэгш ойнууд давхацсан өнөө жил ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс “Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” /ICCIUNR-2021/ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 5 дугаар бага хурлыг цахим хэлбэрээр химийн шинжлэх ухааны 15 чиглэлийн хүрээнд ШУА-ийн ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, төрийн соёрхолт, нэрт биохимич, академич Д.Рэгдэлийн нэрэмжит болгон амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн хуралд Япон, ХБНГУ, БНХАУ, БНСУ, АНУ, Дани, Казахстан, БНЭУ, ОХУ, Монгол зэрэг 10 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, химийн салбарт нэр хүндтэй 10 эрдэмтний онцлох илтгэл, аман болон ханын 80 гаруй илтгэл хэлэлцүүлэгдлээ. Тус хурлын эмхэтгэлд хэвлүүлэхээр ирүүлсэн гадаад, дотоодын нийт 45 бүтээлээс хянан магадлагаа хийгдэж шалгарсан 23 эрдэм шинжилгээний өгүүлэл Springer Nature-ийн Atlantis Press хэвлэлийн газарт хэвлэгдсэн нь тус хурал болон хурлын эмхэтгэл олон улсын түвшинд үнэлэгдэх боломжийг олгов.

 

Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан БШУЯ, БОАЖЯ, ШУТСан, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Монголын Дижитал Мэдлэгийн Шийдлүүд ХХК-ний захирал Л.Гантулга нарт болон тус хурлыг ивээн тэтгэсэн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Монос групп, Монкрем ХХК, Медимпекс интернэшнл ХХК, Интерсайнс ХХК, Гарааны Технологийн Инкубатор компани, Гарааны Уужим булган компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынханд гүн талархал илэрхийлье.

 

 ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН


















Бусад мэдээлэл