Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбар, цэргийн шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, технологи, инновацын чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгаа хийх, лабораторийн болон туршилт-судалгааны тоног төхөөрөмжийг хамтран ашиглах, судалгааны үр дүнг боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл туурвих, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, мэргэжлийн мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын судалгааны чадавх, нөөц боломжид тулгуурлан, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал алхам болж байна.





Бусад мэдээлэл
ЗАРЛАЛ
1 сарын өмнө