“ХИМИ 2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮНДЭСНИЙ ГЭСЭН УТГААРАА ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ХИМИ 2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮНДЭСНИЙ ГЭСЭН УТГААРАА ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 

“Хими 2022” эрдэм шинжилгээний анхдугаар хурал үндэсний гэсэн утгаараа өргөн хүрээнд зохион байгуулагдаж, 14 их, дээд сургууль, 15 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, 7 ерөнхий боловсролын сургууль, 3 яам, 5 агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар 3, хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж, нийт 66 байгууллагын 230 гаруй төлөөлөл Улаанбаатар хот болон орон нутгаас оролцов.

Энэ хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гадна Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ачит ихт ХХК, АПУ ХХК, Налгар түшиг ХХК, Монкрем ХХК, Медимпекс ХХК-ууд оролцож өөрсдийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнгээ танилцуулсан нь онцлог байлаа.

Мөн хурлын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэнд МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА-ийн Технологийн инкубатор,  Медимпекс ХХК, Элемент ХХК, Синавс ХХК, Монхимо ХХК, Грийн химистри ХХК, Реактив ХХК, Цэцүүх ХХК, Монкрем ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ, Монгол мэде ХХК, Уужим булган ХХК  зэрэг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага,  компаниуд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилж оролцов. 



















                       




































Бусад мэдээлэл