“ЭРДЭМ ХАКАТОН 2021” УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР - “ИННОВАЦЛАГ СУДЛААЧИД БАГ”
Залуусын санал санаачилга, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг "ЭРДЭМ ХАКАТОН" уралдаан нь залуу судлаач бидэнд салбарын чадварлаг менторуудаас сургалт, зөвлөгөө авч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх, энтрепренёр сэтгэлгээнд суралцах, өөрийн санаагаа хэрхэн бизнес болгож зах зээлд таниулах болон бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагчидтай уулзах гээд маш олон зүйлийг нэг доор сурах, олж авах боломжийг олгож, цаашид өртөг, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани төрөн гарах эхлэл, суурь тавигдахад дэмжлэг үзүүлдэг.
Энэ жилийн Хакатонд “Инновацлаг судлаачид баг” ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биохимийн лабораторын судлаачдын малын хаягдал арьс, ширнээс гарган авсан коллаген уургийн пептидүүдийн задраг буюу гидролизатыг ашиглан гоо сайхны загвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиор оролцож “Тэргүүн байр” эзлэн, 15 сая төгрөгийн шагнал авсандаа баяртай байна.
Та бүхэн доорх холбоосоор орж, манай багийн төслийн товч танилцуулгыг үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=b1S3o28UoDM
Энэхүү уралдааныг зохион байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи болон залуу судлаачдаа үргэлж сурах, хөгжиж дэвших боломжоор хангаж байдаг Хими, химийн технологийн хүрээлэн хамт олонд баярлалаа.