МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХИМИЙН ТЭНХИМД ЗОЧИЛЛОО
МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН  ХИМИЙН ТЭНХИМД  ЗОЧИЛЛОО





Эрдэм шинжилгээний байгууллага-их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгын хүрээнд захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүд өнгөрөгч Баасан гараг /2023.03.24/-т МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимд зочиллоо.

 

Тэнхимийн эрхлэгч, профессор Б.Энхсаруул тус сургуулийн химийн ангийн оюутнуудад зориулсан олон улсын түвшинд нийцэхүйц сургалтын хөтөлбөрийн талаар болон химийн шинжлэх ухааны чиглэлээр явуулж буй судалгааны багийн танилцуулга, судалгааны үр дүн, ололт амжилтыг товчлон хүргэв.

 

Үүний дараа зочид 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөг бүхий номын сангаар орж, олон улсын онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхим болон сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Түүнчлэн тус тэнхимд явагдаж буй Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн судалгаа, Эмчилгээний хүнс болон биологийн идэвхт байгалийн нэгдлийн химийн судалгаа, Хүрээлэн буй орчны эрсдэлийн үнэлгээ-химийн хэмжил зүй, Эрдэс түүхий эдийн химийн болон биоуусалт-дэвшилтэт материалын судалгаа, Органик синтез, наноматериалын чиглэлүүдээр судалгаа явуулдаг судалгааны таван багийн лабораториудаар зочлон эрдэмтэн-багш нарын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнгүүд, бүтээл, бүтээгдэхүүнүүдтэй танилцан, цаашид хамтран ажиллах боломжит судалгааны чиглэлүүдийг тодорхойлох, хамтын ажиллагааг нягтаршуулах талаар санал солилцож, ажил хэрэг болгон ажиллахаар боллоо.  











Бусад мэдээлэл