Төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтран ажиллах боломжит судалгааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн Нүүрсний хийжүүлэлт-инженерийн лаборатори, Нүүрсний хаягдлыг дахин боловсруулах цөм лаборатори, Багшийн их сургуулийн Функциональ материалын физик химийн цөм лаборатори, Тариалангийн их сургуулийн хүнс судлал-инженерчлэлийн лабораториудтай танилцаж, дээрх байгууллагуудын эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцлаа. Улмаар Бугат хотын Газрын ховор элементийн судалгааны хүрээлэнд зочилж, дэд захирал Ван Чи Вэй болон албаны бусад хүмүүстэй хамтарсан лаборатори байгуулах төслийн хүрээнд хийгдэх ажлын талаар санал солилцов.