ХХТХ-ИЙН “ШАР ИНЖЕНЕРҮҮД” БАГИЙН “СИБАК БИОФЛАВОНОИД” БҮТЭЭГДЭХҮҮН "ЭРДЭМ ХАКАТОН-2021" УРАЛДААНД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
ХХТХ-ИЙН “ШАР ИНЖЕНЕРҮҮД” БАГИЙН “СИБАК БИОФЛАВОНОИД” БҮТЭЭГДЭХҮҮН "ЭРДЭМ ХАКАТОН-2021" УРАЛДААНД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ.




ХХТХ-ИЙН “ШАР ИНЖЕНЕРҮҮД” БАГИЙН “СИБАК БИОФЛАВОНОИД” БҮТЭЭГДЭХҮҮН ЭРДЭМ ХАКАТОН 2021 УРАЛДААНД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ.



    Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий БШУЯ-наас санаачлан зохион байгуулсан “INNO Week 2021” Инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд “ЭРДЭМ ХАКАТОН” уралдаан зохион байгуулагдлаа. Уг уралдаанд ШУА-ийн ХХТХ-ийн Хүнсний химийн лабораторийн “ШАР ИНЖЕНЕРҮҮД” багийнхан хаан жимс-чацарганы шахдасаас хүний биед чухал хэрэгцээтэй биологийн идэвхт нэгдлийг ялган авч, дархлаа дэмжих үйлдэлтэй “Сибак Биофлавоноид” загвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиор оролцож “ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгаран ТУСГАЙ БАЙР эзлэв.

Сибак Биофлавоноид бэлдмэл нь дархлаа дэмжихээс гадна бие махбодийн эрдэс бодис, витамины дутагдлыг нөхөх, үрэвслийн болон хавдрын эсрэг үйлдэл үзүүлэх, бодисын солилцоог эрчимжүүлэх, зүрх судасны өвчлөл, эд эсийн төлжилтийг сайжруулах, хоргүйжүүлэх зэрэг өвөрмөц шинжийг үзүүлэх ба шинжлэх ухаанаар баталгаажсан биологийн идэвхт бүтээгдэхүүн болно. 



Та бүхэн “ШАР ИНЖЕНЕРҮҮД” багийн төслийн товч танилцуулгыг энд дарж үзнэ үү.


ШАР ИНЖЕНЕРҮҮД БАГИЙН ТАНИЛЦУУЛГА


























Бусад мэдээлэл