ХХТХ-ийн Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Sc.D) Ж.Нарангэрэлийн бичсэн “Нүүрсний хими, технологийн үндэс” ном гурав дахь удаагаа хэвлэгдэн гарлаа.
ХХТХ-ийн Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Sc.D) Ж.Нарангэрэлийн бичсэн “Нүүрсний хими, технологийн үндэс” ном гурав дахь удаагаа хэвлэгдэн гарлаа.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Sc.D) Ж.Нарангэрэлийн бичсэн “Нүүрсний хими, технологийн үндэс” ном гурав дахь удаагаа хэвлэгдэн гарлаа.

Уг номонд нүүрсний гарал үүсэл, төрөл, петрограф, бүтэц, найрлага, физик, химийн шинж чанар, анхан шатны хэрэглэгээ, гүнзгий боловсруулалтын технологууд коксжуулалт, хийжүүлэлт, шингэрүүлэлтийн талаарх орчин үеийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, ойлголтууд, нүүрс ба түүний бүрдэл хэсгүүдийн химийн шинжилгээний ерөнхий зарчим, аргачлал, нүүрсний ангилал, дэлхийн нүүрсний нөөц, тархалтын байдал, олборлолт, худалдааны хэмжээ, нүүрсний ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээллүүдийг багтаасан байна.

Ном нь эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн нүүрсний чиглэлийн судлаач, багш, оюутнууд мөн түүнчлэн нүүрсний геологи, уул уурхай, ашиглалт, боловсруулалтын бүхий л салбарт ажилладаг инженер, технологич, мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.

Номын талаарх мэдээллийг narangerelj@mas.ac.mn хаяг болон 99273372 дугаар утсаар лавлана уу.


Бусад мэдээлэл