Эхлэл
Танилцуулга
Танилцуулга
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН
ТАЛААРХ ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсад байгалийн ухааны судалгааны анхны бие даасан хүрээлэн “Байгалийн ухааны хүрээлэн” нэртэйгээр ШУА-ийн харьяанд 1961 онд байгуулагдсан. Уг хүрээлэн нь физикийн болон химийн салбартайгаар байгуулагдсан ба химийн салбар нь Ерөнхий хими, Органик хими, Биохимийн нэгжтэй байсан байна. Байгалийн ухааны хүрээлэнгээс физик, химийн салбарын судалгааны нэгжүүд бие даан тусгаарлаж, 1964 онд Физик, химийн хүрээлэнг байгуулсан ба 1968 онд уг хүрээлэн ШУА-ийн ерөнхийлөгчийн 159 тоот тушаалаар Химийн болон Физикийн хүрээлэн болон салснаар химийн шинжлэх ухааны судалгааны анхны бие даасан хүрээлэн байгуулагдаж байжээ. Засгийн газрын 1997 оны 31 тоот тогтоолоор Хими, хими-технологийн хүрээлэн болж өргөжин, Засгийн газрын 2015 оны 27 тоот тогтоолоор Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ) гэж нэр нь өөрчлөгдсөн.
Хими, химийн технологийн хүрээлэнгийн бүтэц
ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2025 оны 4 дүгээр тогтоолоор ХХТХ-ийн бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд одоогоор судалгааны үндсэн 2 салбарт 8 лаборатори, Эрдэс боловсруулалтын “Бүс ба Зам” Хятад-Монголын хамтарсан лаборатори, захиргаа, менежментийн алба гэсэн 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
ХХТХ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь туршилтаар баталж болохуйц шинэ мэдлэгийг бий болгож дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах, эх орны амьтан ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийн хими, физик, физик-хими, биохимийн үзүүлэлтийг судлан тодорхойлох, тэдгээрийг хувирган өөрчлөх байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бий болгох, улмаар өгөгдсөн шинж чанартай шинэ бодис, бэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад оршдог.
Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт шинжлэх ухааны шинэ мэдлэг бий болгох, эх орондоо үр ашгаа өгөх онолын болон хэрэглээний судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг
доорх чиглэлээр гүйцэтгэж ирлээ. Үүнд:
Эх орны эрдэс түүхий эдийг баяжуулах, боловсруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийн судалгаа;
Нүүрс, газрын тос боловсруулах байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа;
Эх орны амьтан, ургамал, микробын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах, шинэ бодис, бүтээгдэхүүн гарган авах, бүтэц байгууламж, шинж чанарыг тогтоох, энэ чиглэлийн үйлдвэрлэлийн технологи, дизайныг хөгжүүлэх онолын болон хавсраг судалга;
Байгаль орчны бохирдлыг бууруулах, хаягдал болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, шинэ материал гарган авах технологийн судалгаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/51 тушаалаар батлагдсан судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд дараах судалгааг хийж байна:
Эрдэс түүхий эдийг баяжуулах, боловсруулах технологийн судалгаа үндсэн чиглэлийн хүрээнд:
1.1. Газрын ховор элементийн (ГХЭ)-ийн хүдрийг баяжуулах, баяжмалыг химийн аргаар гүн боловсруулан ГХЭ-ийн нийлбэр болон дан исэл гарган авах технологи боловсруулах;
1.2. Холимог металлын хүдрийг баяжуулах, баяжмалыг боловсруулж, цэвэр
металл, ашигтай нэгдлийг ялган авах технологи боловсруулах; 1.3. Литийн хүдрийг баяжуулах, баяжмалаас литийн нэгдэл гарган авах технологи боловсруулах;
Нүүрсийг гүн боловсруулах технологийн судалгаа үндсэн чиглэлийн хүрээнд:
Нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх, нефть төст шингэн бүтээгдэхүүн гарган авах технологи боловсруулах;
Нүүрсний коксын давирхайг гүнзгийн боловсруулан поли-ароматик нэгдлүүд, шинэ карбон материал гарган авах хими-технологийн судалгаа.
Уул уурхай, үйлдвэрийн хаягдлыг боловсруулж, шинэ материал гарган авах технологийн судалгаа үндсэн чиглэлийн хүрээнд:
3.1. Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг боловсруулж, ашигт элемент, нэгдлүүдийг ялган авах технологи боловсруулах;
3.2. Нүүрсний уурхайн хаягдлыг боловсруулж, шинэ материал гарган авах технологи боловсруулах;
3.3. Хаягдал үнсийг боловсруулж, шинэ материал гарган авах технологи боловсруулах.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн хаягдлыг гүн боловсруулах технологийн судалгаа үндсэн чиглэлийн хүрээнд:
4.1. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хаягдлаас нефтийн бүтээгдэхүүн гарган авах технологи боловсруулах.
Амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг боловсруулах, шинэ бодис, бүтээгдэхүүн гарган авах судалгаа үндсэн чиглэлийн хүрээнд:
5.1. Хөдөө аж ахуйн түүхий эд, дайвар бүтээгдэхүүн, хаягдлыг боловсруулж, биологийн идэвхт бүтээгдэхүүн, органо-бэлдмэл үйлдвэрлэх технологи боловсруулах;
5.2. Эмийн ургамлын биологийн идэвхт нэгдлүүдийн бүрдэл, бүтэц байгууламж, шинж чанарыг тогтоох, шинэ эм, бэлдмэл гарган авах хими-технологийн судалгаа.
Байгалийн болон үйлдвэрийн хаягдал усны судалгаа үндсэн чиглэлийн хүрээнд:
6.1. Байгалийн рашаан усны судалгаа;
6.2. Үйлдвэрийн хаягдал усыг боловсруулах, цэвэршүүлэх.
Үндсэн чиглэлийн судалгаанаас гадна шинжлэх ухаан технологийн захиалгат 3 төсөл, гадаадтай хамтарсан 8, грант төсөл 2, нийт 13 төсөл 2025 оны байдлаар хэрэгжиж байна.
Зураг 1. Хэрэгжүүлсэн судалгааны төсөл, үндсэн чиглэлийн судалгаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 328 дугаар тогтоолоор Хими, химийн технологийн хүрээлэнгийн орон тоог 117 гэж баталсан. Хүрээлэнд 100 нь эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаагийн 24 нь тэргүүлэх ажилтан, 12 нь ахлах ажилтан, 30 нь дэд ажилтан, 19 нь дадлагажигч ажилтан. Хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий захиргааны 17 ажилтантай.
Тус хүрээлэнд академич 4, шинжлэх ухааны доктор (Sc.D) 1, доктор (Ph.D) 37, магистр 36, бакалавр 15 ажиллаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний ажилтнуудын 45% нь доктороос дээш зэрэгтэй.
Зураг 2. Нийт эрдэм шинжилгээний ажилтны дунд академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), доктор (Ph.D), магистр, бакалаврын эзлэх хувь
Эрдэм шинжилгээний ажилтнуудын 30 буюу 33.3% нь 35-аас доош насных, 51.1% (46) нь 36-50 нас, 15.5% (14) нь 50-аас дээш настай, дундаж нас 40 байна.
2018-2025 онд шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг 1, докторын (PhD) зэрэг 18, магистрын зэрэг 28 судлаач дотоод, гадаадад хамгаалсан байна.
Хүснэгт 3. Шинжлэх ухааны доктор (ScD), доктор (PhD), магистр хамгаалсан судлаачдын тоо
Доктор (ScD)
Доктор (PhD)
Магистр
2018
6
2019
4
1
2020
1
2
6
2021
3
7
2022
1
1
2023
2
6
2024
4
1
2025
3
-
Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн шинэ цогцолбор 2025 онд ашиглалтад орж, тус цогцолборын Б блокт ХХТХ шилжин байрлаад байна. Уг барилга нь 5 давхар, 5677 м2 ашигтай талбайтай, лабораторийн зориулалттай 95, оффисын зориулалттай 25 өрөөтэй. Мөн хагас үйлдвэрлэлийн цех, химийн бодисын зориулалтын агуулахтай. Ердийн болон лабораторийн агааржуулалтын системтэй, дохиолол хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөр бүрэн хангадсан.
Лабораторийн чадамж, багаж, тоног төхөөрөмж
“Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага. MNS/ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг ханган 2022 онд анх итгэмжлэгдэж, үндэсний итгэмжлэгдсэн лаборатори болсон. 2025 онд давтан итгэмжлэгдэж, эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, гадаргын болон гүний ус, рашаан, хөрс, эмчилгээний шавар, эрдэс бордоо, сүү, мах, амьтан ургамлын гаралтай түүхий эд, тос, мөөг, жимс, жимсгэнэ, химийн бодис зэрэг 51 төрлийн бүтээгдэхүүн, материалд 170 үзүүлэлтийг батлагдсан арга аргачлалын дагуу тодорхойлох, сорилт, хэмжилт, шалгалт тохируулга, баталгаажуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх шаардлагыг хангасан.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны А/454, А320 тушаалаар “Хүнд үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх авсан.
Шинжилгээний нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмжүүд болон туршилт, үйлдвэрлэл явуулах зориулалттай багаж, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, арчилгаа үйлчилгээг хийх, уг багажуудын ашиглалтыг нийтийн хэрэгцээнд байлгаж, байнгын ашиглалтыг хариуцах Багажит анализын лабораторийг 2018 онд шинээр байгуулж, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг төсвийн болон гадаад, дотоод хамтын ажиллагаа, олсон орлого зэрэг санхүүгийн эх үүсвэрээр шийдэж ирлээ. Уг лабораторид хийн хроматограф масс спектрометр (GC-MS/MS), зөөврийн Рентген флюресценцийн спектрометр (XRF), Нил улаан туяаны спектрометрыг (FT-IR spectrometer), Индукцийн холбоот плазм/оптик эмиссийн спектрометрийн (ICP-OES), Элементийн анализатор (C, N, S, H) зэрэг багажаар шинжилгээг хийж байна.
Лабораториудын судалгааны чиглэлтэй уялдуулан Түлшний хими, технологийн лабораторид нүүрсний шаталтын хийд шинжилгээ хийх Микро хийн хроматограф (Micro GC), Хүрээлэн буй орчны химийн лабораторид усанд анион тодорхойлогч ион хроматограф, Чухал металлын хими, технологийн лабораторид эрдэс түүхий эд, хөрс, лаг, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нүүрс, эмийн бодис зэрэг судалгааны дээжүүдэд задаргаа хийх температурын хяналтын систем бүхий богино долгионы задаргааны систем (Microwave digestion system), Уургийн хими, технологийн лабораторид уураг цэвэрлэх шингэний хроматографийн систем (FPLC), амин хүчлийн анализатор, Ургамлын хими, технологийн лабораторид препаратив өндөр мэдрэмжит шингэний хроматограф, гүн хөлдөөгч зэрэг өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжүүд болон 40 гаруй жижиг оврын багаж тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, ажиллагаанд оруулсан.
ХХТХ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Металлургийн судалгааны хүрээлэнтэй 2015 оноос үнэт, ховор металлын хүдрийн баяжуулалтын технологийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2018 онд эрдэс түүхий эдийн судалгаа шинжилгээ, боловсруулалтын хамтарсан лаборатори байгуулах хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан лабораторийг 2019 онд байгуулсан. БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны сайдын 2021 оны 227 дугаар тушаалаар “Бүс ба зам” хамтарсан лаборатори болж өргөжсөн.
Уг лаборатори нь хүдрийг буталж нунтаглахаас эхлээд, олон төрлийн аргаар баяжуулах, уусгах технологийн туршилт, судалгаа хийх багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна эрдэс түүхий эдэд элемент, эрдсийн шинжилгээ хийх лабораторийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжүүдтэй. Дээжийг бутлах, нунтаглах, шигших зэрэг дээж бэлтгэлийн тоног төхөөрөмж болон гравитацын тунаах машин, баяжуулах ширээ, төвөөс зугтах хүчний концентратор, флотацын машин, соронзонт болон туузат сеператор, цахилгаан сеператор зэрэг баяжуулалтын, эрдэс түүхий эд болон төрөл бүрийн материалуудын эрдэс бүрдэл, бүтцийг тодорхойлох рентген туяаны диффрактометр (XRD), гадаргуугийн дүрсийг 100,000 дахин томруулан судлах хүчин чадалтай сканнинг электрон микроскопи (SEM), нүх сүвийн эзлэхүүн тодорхойлогч, атомын рентгенфлюресценцийн спетрометр (AFS) зэрэг багажуудаар тоноглогдсон.
Эрдэм шинжилгээний сэтгүүл
“Эрдэм шинжилгээний бүтээл” сэтгүүл
Жилд нэг дугаараар монгол хэл дээр гардаг “Эрдэм шинжилгээний бүтээл” сэтгүүл 2018 онд Mongolia Journals Online (www.mongoliajol.info ) платформд нэгдэн орж, e-ISSN (2708-1109) онлайн дугаартайгаар, өгүүллүүд нь DOI дугаартай гардаг болсон ба олон улсын хайлтын Google scholar, Dimensions, CNKI Scholar, EBSCO Discovery Service санд индекслэгдсэн. “Online first” системийг нэвтрүүлснээр 2025 оноос цахимаар гардаг болж байна.
“Mongolian Journal of Chemistry” сэтгүүл
Олон улсын сэтгүүлийн бүртгэлд ISSN-2226-6739 дугаараар бүртгэгдсэн, жилд нэг дугаар англи хэл дээр (e-ISSN 2414-008) цахимаар хэвлэгддэг “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл 2024 оноос жилд 2 дугаар гаргадаг боллоо.
Олон улсын нээлттэй сэтгүүлүүдийн бүртгэлийн сан (DOAJ), Google Scholar, EBSCO Discovery Service, Dimensions, CNKI Scholar, CAS databases зэрэг олон улсын хайлтын системүүдэд индекслэгдэж, 2019 онд Elsevier хэвлэлийн компанийн Scopus мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдэж, Scopus мэдээллийн санд бүртгэгдсэн Монголын анхны сэтгүүл болов. JPPS (Journal Publsihing Practices and Standard) үзүүлэлтээр 2 одтой сэтгүүл болоод байна.
“Chemical Investigation and Utilization of Natural Resources” олон улсын эрдэм шинжилгээний хурал
“Chemical Investigation and Utilization of Natural Resources ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 4 жил тутамд зохион байгуулж байна. Тавдугаар хурлын эмхэтгэл “Proceedings of the 5th International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resource (ICCIUNR-2021)” Монгол улсаас анх удаа Springer Nature-т бүртгэлтэйгээр хэвлэгдэн гарч, CNKI, Google Scholar, WangFeng Data зэрэг эрдэм шинжилгээний томоохон хайлтын системүүдэд индекслэгдсэн.
“Хими” эрдэм шинжилгээний хурал
ХХТХ-ээс жил бүр зохион байгуулдаг “Хими” эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оноос МУИС, ШУТИС, МУБИС, Химийн нийгэмлэгтэй хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулдаг боллоо. Энэ хурлын зорилго нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” урт, дунд хугацааны бодлого, зорилтод хөтөлбөрт туссан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Монгол Улсад химийн шинжлэх ухаан, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд химичдийн оруулах хувь нэмрийг тодорхойлох, судалгааны чиглэлийг дээрх зорилтуудтай уялдуулан, улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдсэн шинэ технологи, шинэ үйлчилгээг бий болгоход чиглэдэг. “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор “Хими-2022”, “Хими-2024” хурлууд зохион байгуулсан ба химийн бүхий л чиглэлээр судалгаа, сургалт, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэн гэсэн 2 хэсэгтэйгээр явуулж байна.
Эрдэм шинжилгээний бүтээл
Тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 2018-2025 онд судалгааны ажлын үр дүнгээрээ эрдэм шинжилгээний өгүүлэл 362-ыг хэвлүүлснээс 193 нь олон улсын сэтгүүлд, үүний 113 нь IF-сэтгүүлд хэвлэгдсэн байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 194, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 293 илтгэл хэлэлцүүлсэн.
Зураг 3. Нийт хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, түүнд эзлэх хувь
Зураг 4. Олон улсын болон дотоодын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо
Зураг 5. Олон улсын болон IF-тай сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо
Оюуны өмчийн эрхийн хамгаалалт 38-ийг хийсэн ба үүний 2 нь олон улсын патент байна. Технологийн заавар 52, ТЭЗҮ -1, ТЭЗУС 4-ийг боловсруулж батлуулсан.
Зураг 6. Хамгаалсан оюуны өмч, боловсруулсан технологийн тоо
Инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны “Уужим булган”, “Биобүтээгдэхүүн”, “Хутаг байгаль эрдэнэ”, “Гранд Стелла” компаниуд 2018-2025 онд байгуулагдсан ба “Уужим булган” нь бойжиж ХХК болоод байна. Эдгээр компнаиуд нь гумины бордоо, гумины бэлдмэл, “Ампет” уураг, каллогены гидролизат, давирхайтай тос, цутгуурын дулаан ялгаруулах бүрхүүл зэрэг инновацын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
БНСУ-ын Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнтэй (KIST), БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн академийн Металлургийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Нүүрсний химийн хүрээлэн, Вьетнамын ШУА-ийн Ургамлын химийн хүрээлэн, Беларусын ШУА-ийн Хими, шинэ материал судлалын хүрээлэн, БНХАУ-ын Газарзүйн шинжлэх ухааны их сургууль, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярскийн Хими, химийн технологийн хүрээлэн, Тайваний Синика академи зэрэг гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн төв, их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ), НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, 4 төслийг амжилттай хэрэгжүүллээ.