Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Э Мөнхбат

Нийтэлсэн

  • 2025-05-20
  • 0

🏞️ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХИМИЙН ЛАБОРАТОРИ

 

Лабораторийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Химийн ухааны доктор (Ph.D) Д.Оюунцэцэг

 

Э-шуудан: oyuntsetsegd@mas.ac.mn

Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс

2015 онд Тояамагийн Их Сургууль, Япон

   

  Ерөнхий танилцуулга:

Хүрээлэн буй орчны химийн лаборатори нь гадаргын болон гүний ус, уул уурхайн эргэлтийн ус, үйлдвэрийн хаягдал усны химийн найрлага чанарын үнэлгээ, бохирдлын эх үүсвэр, тархалтыг тогтоох, бохирдлыг бууруулах, дахин ашиглах боломжийг судлан дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. Тус лаборатори нь судалгаа шинжилгээний орчин үеийн арга, аргачлалаар өндөр мэдрэмжтэй багаж, тоног төхөөрөмжийг ашиглан шинжилгээг хийж үнэн бодитой үр дүнг боловсруулан шинжлэх ухааны үндэслэлтэй технологи, зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Мөн тус лаборатори нь гадаргын болон гүний ус (рашаан, савласан, цэвэршүүлсэн ус), давсны шинжилгээний төрлөөр MNS/ISO/IEC 17025:2018: “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартыг хангасан итгэмжлэгдсэн лаборатори юм.       

 Судалгааны үндсэн чиглэл:

  • Монгол орны гадаргын болон гүний усны гидрохимийн нарийвчилсан судалгааг явуулах, гарал үүслийг тогтоох, халуун, хүйтэн рашааныг эмчилгээний зориулалтаар ашиглах зөвлөмж, технологи боловсруулах, геотерм буюу газрын гүний халуун усны геохимийн судалгаа, тэдгээрийг сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглах боломж, ундны усны нарийвчилсан шинжилгээг хийх түүнийг цэвэршүүлэх технологи, зөвлөмж боловсруулах; хүний хүчин зүйлийн оролцоотойгоор үүсэж буй орчны бохирдлын судалгаа, түүнийг бууруулах технологи, нөхөн сэргээх онолын болон технологийн судалгааг бий болгоход чиглэгдэнэ.
  • Ашигт малтмалын баяжуулалтын процессын үед үүсдэг эргэлтийн усны найрлага, бохирдуулагч бодисуудын агууламжийг тодорхойлох, хаягдал усыг дахин ашиглах боломж, цэвэршүүлэх технологи, зөвлөмж боловсруулах; хаягдал ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи турших зэрэг судалгаа, технологийг бий болгоход чиглэгдэнэ.
  • Нуурын давс, хужир, шүү, чулуун давс, замын цас хайлуулах давс зэргийн найрлага, бүтэц тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж өгөхөд чиглэгдэнэ.
  • Изотопын геохими, изотопын аргыг хүрээлэн буй орчны судалгаанд хэрэглэх, ялангуяа усны эргэлт, эртний уур амьсгал судлал, туйлын бүсийн уур амьсгал судлал, уур амьсгалын өөрчлөлтийг судлахад чиглэгдэнэ.

Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:

  1. Д.Оюунцэцэг – доктор (Ph.D.)
  2. О.Хүрэлдаваа – доктор (Ph.D.)
  3. Н.Ялалт – доктор (Ph.D.)
  4. Г.Одонтуяа – магистр (M.Sc.)
  5. Г.Дуламсүрэн – магистр (M.Sc.)
  6. А.Ичинноров – бакалавр (B.Sc.)
  7. Б.Линсарай – бакалавр (B.Sc.)
  8. Э.Энхжин – бакалавр (B.Sc.)
  9. Б.Марал – бакалавр (B.Sc.)
  10. Б. Баасанбат – бакалавр (B.Sc.)
  11. Г. Номин-Эрдэнэ – бакалавр (B.Sc.)

Лабораторийн хүчин чадал, чадавх:

Тус лаборатори нь цэвэр, бохир усны болон микробиологийн лабораторитой бөгөөд гадаргын болон гүний усны (рашаан, эрдэст нуур, ундны ус) гидрохимийн шинжилгээг хээрийн болон лабораторийн нөхцөлд тодорхойлох Япон АНУ, БНСУ, Хятад зэрэг оронд үйлдвэрлэсэн өндөр нарийвчлал бүхий зөөврийн болон суурин тоног төхөөрөмжтэй. Судалгаа шинжилгээний ажилд  Мультпараметр pH, ORP, EC, TDS, Ион хроматографи (HIS-ESP), Индукцийн холбоот плазмын спектрофотометр, (ICP-OES) iCAP 7200, Спектрофотометр, S2100 UV+, суурин pH, ORP, EC, TDS (Hanna-HI5522)  Шатаах зуух, Хатаах шүүгээ,  Термостат, Усан банн,  Электрон жин, Hanna-Multiparameter, Автоклав, Ялтаст шүүрийн багажууд зэрэг 20 гаруй багаж төхөөрөмжийг ашиглаж байна. Тус лабораторид дараах шинжилгээнүүдийг хийж байна.  

  • Ундны ус болон гадаргын усны чанарын шинжилгээ (физик-хими, химийн шинжилгээг нийт 22 үзүүлэлтээр)
  • Рашаан ус болон газрын гүний усны шинжилгээ (физик-хими, химийн шинжилгээ болон биологийн идэвхт элементүүд болох H4SiO4, SiO2, H2S, F, CO2, Fe2+, PO4 ….гэх мэт нийт 26 үзүүлэлтээр)
  • Микроэлементийн шинжилгээ (50-80 үзүүлэлтээр)
  • Усны микробиологийн шинжилгээ (нийт 6 үзүүлэлтээр)
  • Эрдэс, давсны найрлага, бүтэц тодорхойлох (13 үзүүлэлтээр)

 

Одоо хэрэгжиж буй төсөл, захиалгат ажил

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгат ажил:

1.“Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн, эргэлтийн болон шүүрлийн усны найрлага, шинж чанарын динамик өөрчлөлтийг тодорхойлох судалгаа”, 2024–2025 он.

2.“Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн эргэлтийн усны     бохирдуулагч бодисуудын хэмжээг бууруулах, цэвэршүүлэх технологийн шийдэл сонгох судалгаа”, 2024–2026 он.

“Оюу-Толгой” ХХК-ийн захиалгат ажил:

  1. “Supply of Water and Soil Testing by the environmentally accredited laboratory”, 2024-2027.


Хэрэгжүүлсэн судалгааны төслүүд

Шинжлэх ухаан технологийн төсөл:

  1. “Рашааны бальнеологийн судалгааны аргачлал боловсруулж, зарим рашааны ордод хийх судалгаа” 2016–2018.
  2. “Пестицидийн хөрс, усны бохирдлыг цэвэрлэх технологийн судалгаа” 2016–2018.
  3. “Геотерм буюу газрын гүний дулааныг ашиглах боломжийг судлах” 2011–2012.

 Суурь судалгааны төсөл:

  1. “Улаанбаатар хотын ундны усны гидрохимийн болон органик бүрэлдэхүүний судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл, 2019–2021.
  2. “Гадаргын болон гүний ус, хөрсний чанарын үнэлгээ, тэдгээрийн бохирдлыг бууруулах судалгаа” 2015–2018.
  3. “Унд, рашаан усны  чанарын судалгаа, хаягдал усны ашиглалтын технологи” 2011-2013.
  4. “Монгол орны рашаан усны гидрохимийн судалгаа” 2008–2010.
  5. “Гидроминеральные ресурсы Монголо-Байкальского региона” 2006–2008.
  6. “Монгол орны рашаан усны гидрохимийн судалгаа” 2005–2007.
  7. “Гидро-эрдсийн цогцолбор судалгаа” 2001–2004.
  8. “Монгол орны гидрообъектуудын гидроэкологи, технологийн судалгаа” 1998–2000.
  9. “Давсны хими-технологи” 1995–1997.
  10. “БНМАУ-ын рашаан, эрдэст нуурын цогцолбор судалгаа” 1976–1980.

 Захиалгат төсөл:

  1. “Аварга тосон нуурыг сэргээх (Хэнтий, Дэлгэрхаан сум) ажлын хүрээнд Аварга тосон нуур, рашаан, шаврын судалгаа”. Захиалагч “Престиж инженеринг” ХХК. 2021–2022 он.
  2. “Цэнхэрийн халуун рашааны технологийн горимын судалгаа”. Захиалагч “Скай Гарден Резиденс” ХХК. 2019
  3. Баянхонгор аймгийн гадаргуу, гүний ус, рашаан ус ба давст нуурын судалгаа хийж гидрохимийн карт зохиох” 2013–2014.
  4. “Багануурын цахилгаан станцын усан хангамжийн ус, хөрсний химийн шинжилгээ”. Захиалагч Хятад улсын ӨМӨЗО-ны ус ашиглалт усан цахилгаан станцын зураг төслийн хүрээлэн. 2016 он.
  5. “Ус зөөлрүүлэгч төхөөрөмжийг цэнэглэх”. Захиалагч “Чингис хаан цогцолбор” ХХК. 2015 он.

 

Хот, Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Хорооны захиалгаар:

  1. “Дархан-Уул аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2019 он.
  2. “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2019-2020 он
  3. “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
  4. “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
  5. “Увс аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж”. 2020 он
  6. “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
  7. “Говь-Алтай аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
  8. “Өмнөговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2021 он
  9. “Дундговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2021 он
  10. “Монгол улсын төмөр зам дагуух ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж”. 2021-2022 он
  11. “Дорнод аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он
  12. “Дорноговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он
  13. “Говьсүмбэр аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он
  14. “Баян-Өлгий аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он
  15. “Өвөрхангай аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он

 Гадаад, дотоод хамтын ажиллагаа

  •  Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба.
  • Стандарт хэмжил зүйн үндэсний газар. “Усны стандартчиллын техникийн хороо”
  • Монгол улсын их сургууль (МУИС), Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  • ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК
  • “Оюу-Толгой” ХХК
  • Хот, Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл
  • БНСУ-ын Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль
  • БНСУ-ын Туйлын судалгааны хүрээлэн

 

Судалгааны онцлох үр дүн

  • Рашааны тархалт, зүй тогтол, физик-химийн шинж чанар, хийн найрлага, биологийн идэвхт бүрдлүүдийг тодорхойлсны үндсэн дээр Монгол орны рашаан нь 4 их мужлал, 7 бүлэг, 13 төрөл ангид хамаарч байгааг тогтоож, рашааны эмчилгээний заалтыг гарган рашаан сувиллуудад нэвтрүүлсэн бөгөөд олон жилийн рашаан судлалын үр дүнд Монгол орны рашааны газрын зургийг зохиож хэвлүүлсэн нь үе үеийн судалгаанд тулгуурлаж, баяжилт хийж онол практикийн дүгнэлттэй, рашаан усанд зохих үнэлгээ хийсэн сүүлийн үеийн томоохон бүтээл болсон юм (Б.Аръяадагва “Монгол улсын рашааны зураг” М1:2500000, 1:5000000 масштабтай, 2003 он, Д. Ганчимэг. “Газовый состав подземных минеральных вод Монголии”, 2007 он).
  • Сүүлийн үеийн рашаан судлалаар Монгол орны Хангайн бүсийн халуун, рашааны дээжид гидрохими болон тогтвортой изотопууд болох 18O, D, 13C, 34S, He/Ne тодорхойлсны үндсэн дээр тухайн элементүүдийн болон халуун уур, хийн гарал үүслийг тодорхойлоход Не болон Nе хий нь уран болон торийн задралаас ирж байгаа бөгөөд мантийн бус радиогений гарал үүсэлтэй болохыг тогтоосон байна. Хангайн бүсийн халуун рашааны гүний халуун усны температурыг химийн найрлагаас нь хамааруулан хэд хэдэн геотермометрийг ашиглан тооцоход дунджаар 80–190оС байсан ба энэ нь бага температуртай усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд халуун усны нөөцийг ашиглан өрөө тасалгаа халаах болон хосолсон системээр цахилгаан эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой болохыг тодорхойлсон байна.
  • Хот, Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн Захиалгаар 10 аймгийн нийт 571 гүний худгийн усны сорьц, Улаанбаатар хотын 4 дүүргийн нийт 1072 уст цэгийн сорьц, Монгол орны хойд хилээс өмнөд хил хүртэлх төмөр зам дагуух сум, суурин газар, өртөө, зөрлөгт байрлах нийт 181 ундны усны сорьц тус тус цуглуулж нийт 1824 ундны усны сорьцод ерөнхий хими, бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлт гэсэн 4 үндсэн бүлгийн хүрээнд 88 үзүүлэлтээр судалгаа шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн усны чанарт үнэлэлт дүгнэлт, зөвлөмжийг өгсөн нь хүн амыг эрүүл аюулгүй усаар хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажил болсон.
  • Аварга тосон нуурыг сэргээх ажлын хүрээнд нуурын усны физик-хими, химийн найрлага, бохирдуулагч элементүүд ба биологийн идэвхт нэгдлүүдийн тархалт, зүй тогтоц нь хүний үйл ажиллагаа болон цаг, хугацаа хур тунадасны хэмжээтэй уялдаж тэдгээрийн агуулга хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхойлж, түүнчлэн нуурын усны бохирдлыг бууруулахад цаашид хэрэгжүүлэх арга замуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан суурь судалгааны материалуудыг бүрдүүлэв. Мөн Аварга тосон нуурын ус болон шаврын ангаах нөлөө, эмчилгээнд хэрэглэх зөвлөмжийг боловсруулав.

 

Голлох бүтээгдэхүүний талаарх мэдээлэл

 Монгол орны рашаан болон ундны усны уст цэгийн зураглал:

  • “Баянхонгор аймгийн  ундны усны гидрохимийн газрын зураг”, 2014 он
  • Б.И. Писарский, Б.Намбар, Б.Арьяадагва. “Монгол улсын рашааны зураг” М1:2500000, 1:5000000 масштабтай, 2003 он

Хэвлэгдсэн ном, монограф:

  • Б.И. Писарский, Д. Ганчимэг. “Газовый состав подземных минеральных вод Монголии”. Иркутск, 2007.
  • Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, Г.Одонтуяа. (2018) “Рашааны бальнеологийн судалгааны аргачлал”, 59 х.
  • Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа. (2020). “Монгол орны халуун рашаан” ШУА-аас эрхлэн гаргадаг танин мэдэхүйн цуврал-63. 52 х.
  • Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа. (2023). “Монгол орны хүйтэн рашаан”. ШУА-аас эрхлэн гаргадаг танин мэдэхүйн цуврал-107. 58 х.

Боловсруулсан стандартууд:

  • MNS ISO 22892:2020. “Хөрсний чанар. Хийн  хроматографи ба масс спектрометрын аргаар зорилтот нэгдлүүдийг илрүүлэх удирдамж”, 2020
  • MNS ISO 6468-2011. “Усны чанар-зарим төрлийн хлорт органик нэгдлүүд агуулсан шавж устгах бодис, полихлорт бифенил болон хлорт бензолыг хандалж авсны дараа хийн хроматографаар тодорхойлох арга”, 2011
  • MNS 3651-2004. “Эмчилгээ, ундааны зориулалтаар савлаж хэрэглэх рашаан. Техникийн ерөнхий шаардлага”, 2004

Байгууллагын стандарт арга зүй-2

  • О.Хүрэлдаваа, Д.Оюунцэцэг. “Ион хроматографийн багаж ашиглан усан орчны сорьцод F-, Cl-, NO2-, Br-, NO3-, PO43-, SO42- ионуудыг тодорхойлох”. САЗ:08-02:2024.
  • Г.Одонтуяа, Д.Оюунцэцэг. “Рашаан, усанд карбонат, гидрокарбонатын ионыг хамт тодорхойлох арга” САЗ:08-03:2024.

Эмхэтгэж гаргасан зөвлөмж

  • Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, Г.Одонтуяа. “Оргилын нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж”. 2019, 40 х.
  • Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, А.Цийрэгзэн. “Хануйн рашаан төст булгийг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж”. 2019, 64 х.
  • Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, Г.Одонтуяа. “Их шаргалжууд халуун рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж”. 2018, 64 х.
  • Д.Оюунцэцэг, Г.Туяа, Г.Одонтуяа: “Аварга тосон нуурын анагаах нөлөө, эмчилгээнд хэрэглэх зөвлөмж” 2023 он

 

Гадаадын IF-тай сэтгүүл болон Scopus, WoS-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүдийн жагсаалт /IF-95; WoS-6; Scopus-1/

  1.  Nyamgerel, Y., Hur, S.D., Soyol-Erdene, T-O., Xiao, C., Jung, H., Lee, J. (2025). Assessment of trace elements distribution and sources from snowpits in the Lambert Glacier region, coastal East Antarctica. Geoscience Frontiers, 16(3), 102045.
  2. Xu, N., Li, Z., Liu, S., Li, Z., Liu, H., Cao, W., Wang,Y., Gao, W., Tian, Q., Hao, H., Oyuntsetseg, D., Rajput, VD., Minkina, T., Zhao , (2024) “Super-stable mineralization of arsenic contaminated water using industrialized layered double hydroxides and derivatives”. Chemical Engineering Science. Voluume 300, 5 December 2024, 120553. https://doi.org/10.1016/j.ces.2024.120553.
  3. Khureldavaa, O., Odontuya, G., Dariimaa, B., Tsiiregzen, A., Ichinnorov, A., Oyuntsetseg, D., Batsuuri, J., Amarsanaa,, (2024) Assessment of groundwater quality of the Khan-Uul district of Ulaanbaatar, Mongolia, American journal of water resources, 2024, 12:1-6. DOI:10.12691/ajwr-12-x.
  4. Yang,H., Xue, Y., Yang, J., Suvdantsetseg, B., Khureldavaa, , Liu, C., Sun, H., Wang, L. (2024) Assessing the external atmospheric input of microplastics: Two strategies based on polymer composition and aging characteristics. Science of the total environment, 955:176905. https://doi.org/10.1016/j.scitotenv.2024.176905
  5. Nyamgerel, Y., Han, Y., Hwang, H., Han, C., Hong, S. B., Hur, S.D., Lee, J. (2024). Climate-related variabilities in the Styx-M ice core record from northern Victoria Land, East Antarctica, during 1979–2014. Science of the Total Environment, 935, 173319.
  6. Nyamgerel, Y., Han, Y., Lee, J. (2024). Isotopic evolution of snowmelt and its hydrometeorological importance in snow-covered regions. Catena 234, 2024, 107543.
  7. Orgilianov, A. I. , Badminov, P. S., Kryukova, I. G., Smekalin, O. P., Surmaajav, Oyuntsetseg, D. (2023) “Origin and Prospects of Practical Use of Utaat-Minchuur Hot Vapor Anomaly”. Geography and Natural Resources, vol.44, suppl.1, pp. S93-S98. https://doi.org/10.1134/S1875372823050116.
  8. Hong, S.B., Nyamgerel, Y., Lee, W.S., Lee, J. (2023). High snow accumulation on Amundsen Sea coastal ice rise, West Antarctica. Polish Polar Research, 44(4), 365-384.
  9. Fiedler, H., Surenjav, E., Khureldavaa O., Barkhuu, B. (2022) Stockholm Convention POPs in abiotic and biota samples from Mongolia. Organohalogen compounds. 2022, 83:83-87.
  10. Nyamgerel, Y., Jung, H., Koh, D.-C., Ko, K.-S., Lee, J. (2022). Variability in soil moisture by natural and artificial snow: A case study in Mt. Balwang area, Gangwon-do, South Korea. Frontiers in Earth Science. 9, 786356.
  11. Chimeddorj, B., Munkhbat, D., Altanbaatar, B., Oyuntsetseg, D., Oyuntsetseg, (2021) “Hydrogeochemical characteristics and geothermometry of hot springs in the Mongolian Altai region, Mongolia” Geochemistry: Exploration, Environment, Analysis, Vol-21, pp 1-11. DOI: http://dx.doi.org/10.1144/geochem2021-016.
  12. Dulamsuren, G., Odontuya, G., Tsiiregzen, A., Dariimaa, B., Ichinnorov, A., Buyanjargal, Z., Khureldavaa, O., Oyuntsetseg, D., Amarsanaa, B. (2021) “Microbiological and hydrochemical parameters of de/ep wells used for drinking water in Ulaanbaatar, Mongolia”. Proceedings of the 5th International Conference on Chemical investigation and Utilization of Natural Resource (ICCIUNR-2021), Atlantis Highlights in Chemistry and Pharmaceutical Sciences, Atlantis press, 2021. p89-97. DOI: https://doi.org/10.2991/ahcps.k.211004.014.
  13. Amarsanaa, B., Mithoefer, A., Khureldavaa, O., Paetz, C., Boland, W. (2021) Chlorophyll catabolites in senescent leaves of Lima bean (Phaseolus Lunatus) and in the frass of Spodoptera littoralis after defecation. Proceedings of the 5th International Conference on Chemical investigation and Utilization of Natural Resource (ICCIUNR-2021), Atlantis Highlights in Chemistry and Pharmaceutical Sciences, Atlantis press, 2021, p58-67. ISBN:978-94-6239-436-0, ISSN:2590-3195. DOI: https://doi.org/10.2991/ahcps.k.211004.010
  14. Hwang, H., Nyamgerel, Y., Lee, J. (2021). Distribution of rare earth elements and their applications as tracers for groundwater geochemistry - A Review. Journal of the Korean Earth Science Society. The Korean Earth Science Society.
  15. Hur, S.D., Chung, J., Nyamgerel, Y., Lee, J. (2021). Seasonality of isotopic and chemical composition of snowpack in the vicinity of Jang Bogo Station, East Antarctica. Polish Polar Research, 42(4): 1-24.
  16. Nyamgerel, Y., Han, Y., Kim, M., Koh, D., Lee, J. (2021). Review on applications of 17O in hydrological cycle. Molecules, 26, 4468.
  17. Nyamgerel, Y., Hong, S.B., Han, Y., Kim, S., Lee, J., Hur, S.D. (2021). Snow-pit record from a coastal Antarctic site and its preservation of meteorological features. Earth Interactions, 25(1), 108–118.
  18. Lee, J., Jung, H., Nyamgerel, Y. (2021). Rayleigh fractionation of stable water isotopes during equilibrium freezing. Economic and Environmental Geology. The Korean Society of Economic and Environmental Geology, 54(1), 61-67.
  19. Nyamgerel, Y., Han, Y., Kim, S., Hong, S.B., Lee, J., Hur, S.D. (2020). Chronological characteristics for snow accumulation on Styx Glacier in northern Victoria Land, Antarctica. Journal of Glaciology, 66(260), 916–926.
  20. Oyuntsetseg, D., Ganchimeg, D., Minjigmaa, A., Ueda, A., Kusakabeb M. (2015) Isotopic and chemical studies of hot and cold springs in western part of Khangai Mountain region, Mongolia, for geothermal exploration. Geothermics, 53, 488–497. http://dx.doi.org/10.1016/j.geothermics.2014.08.010
  21. Hou, D., He, J., Khureldavaa, O., Zhang, F., Zhang, X., Zhang, M., Zhang, T, Yao, (2015) Optimization of GC-MS/MS determination of residual amounts of 16 organochlorine pesticides in pine needle with accelerated solvent extraction based on design-expert. Physical Testing and Chemical Analysis Part B: Chemical Analysis, 51(8):1049-1056. DOI: http://doi.org/10.11973/ihjy-hx201508001.
  22. Hou, D., He, J., Khureldavaa, O., Zhang, F., Zhang, M., Zhang, T., Zhang, X., Yao, (2015) Determination of hexachlorobenzene, lindane and endosulfan in environmental water by ultrasound-assisted extraction combined with dispersive liquid-liquid microextraction coupled with gas chromatography. Journal of analytical science, 31(2):218-222. ISSN.1006-6144. DOI: http://doi.org/10.13526/j.
  23. Zhao, W., Sun, Y., Balsam, W., Zeng, L., Lu, H., Khureldavaa,, Ji,J. (2015) Clay-sized Hf-Nd-Sr isotopic composition of Mongolian dust as a fingerprint for regional to hemispherical transport. Journal of Geophysical Research Letters, 42(13):5661-5669. DOI: http://doi.org/10.1002/ 2015GL064357.
  24. Oyuntsetseg, D., Uugangerel, E., Minjigmaa, A., Ueda, A. (2014) The main chemical properties of hot and cold mineral waters in Bayankhongor, Mongolia, Mongolian Journal of Chemistry, 15 (41), 56-61. DOI: http://doi.dx.org/10.5564/mjc.v15i0.324.
  25. Khureldavaa, O., He, J., Hou, D., Zhang, R., Zhang, F., Oyuntsetseg, D., Ganbaatar, J. (2014) Residual characteristics of HCHs and DDTs in soil and dust of some parks in Ulaanbaatar, Mongolia, Mongolian Journal of Chemistry15 (41),  15-20. DOI: http://doi.dx.org/10.5564/mjc.v15i0.315
  26. Hou, D., He, J., Zhang, F., Khureldavaa, O., (2014) Applications of Dispersive Liquid-Liquid Microextraction Technology in Pollutants Analysis. Journal of Instrumental Analysis, 33(5):606-614. ISSN 1004-4957. DOI:http://dx.doi.org/10.3969/j.issn1004-4957.2014.05.021.
  27. Batkhuyag, E-U., Nyamgerel, Y., Ulziibat, B., Soyol-Erdene, T-O., Tuuguu, E. (2014). The study of nutrient pollution of Tuul river. Khureltogoot-2014, pp. 115-124.
  28. Hou, D., He, J., Lü,, Sun, Y., Zhang, Y., Khureldavaa, O., (2013) Effects of Environmental Factors on Nutrients Release at Sediment-Water Interface and Assessment of Trophic Status for a Typical Shallow Lake, Northwest China. The Scientific world Journal, Hindawi. DOI: http://dx.doi.org/10.1155/2013/716342. 2013(3), Article ID 716342, 16 pages.
  29. Zhang, R., He, Y., Yao, Y., Hou, D., Jiang, C., Zhang, X., Di, C., Khureldavaa, O., (2013) Spatial and seasonal variations of pesticide contamination in agricultural soils and crops sample from an intensive horticulture area of Hohhot, Northwesth China. Environmental Monitoring and Assessment, 185:6893-6908. DOI:http://dx.doi.org/10.1007/s10661-013-3073-y
  30. Oyuntsetseg, (2009) Geochemical characterization of the thermal fluid from Khangay area, Central Mongolia. Geothermal Training in Iceland 2009. UNU-GTP, Iceland, p125-150.

 

Хүрээлэн буй орчны химийн лабораторийн хамт олны зураг.  2026 он