Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Э Мөнхбат

Нийтэлсэн

  • 2026-10-14
  • 0

Зорилт, зорилго


ХҮРЭЭЛЭНГИЙН АЛСЫН ХАРАА

Химийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлж, Монгол улсын тогтвортой хөгжлийг хурдасгана.

ЭРХЭМ ЗОРИЛТ

Эх орны түүхий эдэд тулгуурласан химийн суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Зорилго 1. Мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг хөгжүүлж цалин, орлогыг нэмэгдүүлнэ.

Зорилго 2. Судалгааны чиглэлийг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах цогц судалгааг гүйцэтгэнэ.

Зорилго 3. Лабораторийн багаж тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, судалгааны орчин нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Зорилго 4. Технологи турших, зүгшрүүлэх инновацын загвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлсэн технологи, бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлнэ.

Зорилго 5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлнэ.