Нийтлэсэн
Жилээс жилд тус хүрээлэнгийн гадаад харилцаа өргөжин тэлж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, докторын болон докторын дараахи сургалтанд хамрагдах, олон улсын хурал зохион байгуулах, улмаар хамтын ажиллагааны үр дүнд бий болсон судалгааны үр дүнгээрээ олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд өгүүлэл нийтлүүлэх, гадаад улс орнуудад патентын эрх хамгаалах, лабораторийн чадамжийг нэмэгдүүлэх болон судалгааны шинэ чиглэлийг бий болгох зэрэг ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд 2005 оноос хойш тус хүрээлэнгийн 30 гаруй судлаачид гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдэд сурч ажиллан докторын зэрэг амжилттай хамгаалж ирээд ажиллаж байна. Үүнд: Минжигмаа (Австри), М.Баяржаргал (ОХУ), Д.Ганчимэг (ОХУ), Н.Эрдэнэчимэг (ОХУ), Б.Хулан (ОХУ), Б.Хонгорзул (ОХУ), С.Гэрэлт-Ирээдүй (БНСУ), Д.Хасбаатар (БНСУ), Ц.Батжаргал (БНСУ), С.Энхтуул (ХБНГУ), М.Одончимэг (БНСУ), Т.Гэрэлмаа (ОХУ), Г.Чүнсриймятав (Чех), Н.Ундрах (ХБНГУ), Б.Баярмаа (БНСУ), С.Бадамцэцэг (Чех), Ц.Ганзориг (Чех), Б.Алтансүх (Япон), Э. Отгонжаргал (БНСУ), Л. Мөнхтуул (ОХУ), Г.Шийрав (ОХУ), Б.Өлзий (ОХУ), О.Хүрэлдаваа (Хятад), Б. Дархижав (Хятад), Ц.Цэдэндорж (Хятад), Б.Оюун-Эрдэнэ (Хятад), Б.Амарсанаа (ХБНГУ), Т.Аззаяа (Япон), Б.Булгантуяа (БНХАУ), Д. Оюунцэцэг (Япон), О.Насантогтох (Хятад), Б.Насантогтох (Хятад).
ХХТХ нь гадаадын 20 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагуудтай хамтран ажиллаж байна. Үүнд: