🪨ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН “БҮС БА ЗАМ” ХЯТАД МОНГОЛЫН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИ
|
Лабораторийн эрхлэгч
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), Монгол улсын зөвлөх инженер. Энхтөрийн Отгонжаргал
Э-шуудан: otgonjargale@mas.ac.mn
Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс:
2012 онд KUMOH Их Сургууль, БНСУ
|
 |
Судалгааны ажлын туршлага
Доктор Энхтөрийн Отгонжаргал нь 1984 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 2001 онд СБД-н 50-р арван жилийн сургуулийг төгсөж улмаар 2005 онд Бакалаврын, 2006 онд Магистрын зэргийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Материал технологийн сургуулийг “Химийн-технологи” мэргэжлээр төгссөн.
Тэрээр судалгааныхаа ажлаа МУШУТИС- ийн багш Б.Бямбагар, Г. Баттулга нарын удирдлага дор эхлүүлж “Алаг Толгойн ордын нүүрсний физик химийн судалгаа” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан бол “Эрдэнэтийн УБҮ-ийн хаягдлыг боловсруулах хими-технологийн судалгаа” сэдэвт ажлыг удирдагч Д. Бадарч, Л. Жаргалсайхан нарын удирдлага дор хамтран гүйцэтгэж “Эрдэнэтийн УБҮ-ийн хаягдлаар барилгын материал хийх технологи” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2005 онд ШУА-ийн Хими, Хими-технологийн хүрээлэнгийн Ерөнхий ба Аналитик химийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах хугацаандаа дэд доктор Д.Бадарч, дэд доктор Л.Жаргалсайхан нарын удирдлагаар “Эрдэнэтийн УБҮ-ийн баяжмал, хаягдлыг боловсруулах хими-технологийн судалгаа” сэдэвт ажил (2003-2005), дэд доктор, профессор Г.Бурмаа нарын удирдлага доор “Зэс-молибдений хүдэр, бүтээгдэхүүний физик-хими, хими-технологийн судалгаа” сэдэвт ажил (2006-2008), “Зэс-молибдений хүдрийн баяжуулалтад синтезийн шинэ бодисыг ашиглах хими-технологийн судалгаа” сэдэвт ажил (2008-2010), “Үнэт, ховор металлын эрдэс, хүдэр, баяжмалыг боловсруулах пиро ба гидрометаллургийн технологийн физик-химийн судалгаа” сэдэвт ажил (2010-2013)-д тус тус оролцон сэдвийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Э. Отгонжаргал нь 2008 оноос БНСУ-ын “Kumoh National Institute of Technology” сургуульд “Removal Characteristics of Oxyanionic Metals by Fe-Mn Layered Double Hydroxide and Double Оxide” сэдвээр докторын (Ph.D) зэрэг 2012 онд хамгаалж тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
Тэрээр төмөр болон манганы оксид агуулсан байгалийн гаралтай давхар үет шаварлаг материалыг зохиомлоор синтезлэж шинэ исэлдүүлэх чадвар бүхий ион солилцогч материалыг бий болгосноор байгаль орчин болон хүнд хортой оксиметал анионуудыг шингээж хоргүйжүүлэх боломжийг бий болгoсон. Түүний бий болгосон зохиомол материал нь Манай орны хувьд томоохон асуудлуудын нэг болоод байгаа хүнцлийг усан уусмалаас нь онцгойлон сонгомол байдлаар шингээдгээрээ өндөр ач холбогдолтой юм.
Тэрээр 2016 оны “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг”-ийг “Хүнд хортой металл оксианионуудыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах судалгаа” сэдвээр хүртсэн юм.
Доктор Э. Отгонжаргал нь 2017-2024 онд ЭТЛ-ийн эрхлэгчээр ажилласан бөгөөд “Хүнд хортой металл оксианионуудыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах судалгаа” инновацын төсөл 2016-2017, “Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт” нэртэй ШУТ-н төсөл 2018-2019 он, “Монгол орны манганы ордын хүдрийг баяжуулах технологийн суурь судалгаа” сэдэвт суурь судалгаа 2018-2020 он, “Литийн хүдрийг баяжуулах, боловсруулах хими технологийн судалгаа” ССТ 2022-2024 он баг хамт олонтойгоо хамтран төслүүдийг удирдаж боловсруулан гүйцэтгэсэн байна.
Тэрээр сүүлийн дөрвөн жилд лити, алт, төмөр, манган, жонш, нүүрс зэрэг ашигт эрдсүүд болон түүний ордууд дээр туршилт шинжилгээ судалгааны ажил хийн оновчтой арга, технологийг боловсруулан тухайн ордыг ашиглах ажлын тайланг боловсруулж, гарсан үр дүнгээр нь: Нэг сэдэвт бүтээл-5, ТЭЗУС-3, Патент-1, Ашигтай загвар-5, Технологийн заавар-5, Магистр, бакалаврын зэрэг-7, Инновацын бүтээгдэхүүн -1, Аргачлал-1, Арга зүй-1, Эрдэм шинжилгээний өгүүлэл-25 (гадаадад-10, дотоодод-15), Эрдэм шинжилгээний илтгэл-28 (гадаад-7, дотоод-21), технологийн туршилтын тайлан -23 хийж гүйцэтгэсэн байна. Дэлхийн нэртэй SCI сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүдээс нь 232 эрдэм шинжилгээний бүтээл ишлэл авсан байна.
Эрдэс боловсруулалтын “Бүс ба Зам” Хятад-Монголын хамтарсан лабораторийн үндсэн чиглэл, үйл ажиллагаа
Тус лаборатори нь Монгол Улс болон БНХАУ-ын ашигт малтмалын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, геологийн судалгааны техник, технологийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Лаборатори нь дараах үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллана:
- Ашигт малтмалын баялгийг үр ашигтай ашиглах: Геологийн судалгааны техник, технологийг боловсронгуй болгох, ашигт малтмалын нөөцийг илүү үр дүнтэй олборлож, боловсруулан ашиглах боломжийг эрэлхийлэх.
- Баяжуулах, боловсруулах технологийн судалгаа: Ашигт малтмалын баяжуулалтын дэвшилтэт арга технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх.
- Баяжуулах боловсруулах процессыг оновчлох загварчлал: Ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн бүхий л дамжлагад технологийн уялдаа холбоог сайжруулж, үйл явцыг оновчлох.
- Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт ба тогтвортой хөгжил: Уул уурхайн салбарт ногоон технологийг нутагшуулж, эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих.
- Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах: Ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлийн явцад үүссэн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах.
Эдгээр чиглэлд тулгарч буй гол техник технологийн шийдэл, боловсон хүчний хомсдолыг нэмэгдүүлэх, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг бий болгохын төлөө Эрдэс боловсруулалтын “Бүс ба Зам” Хятад-Монголын хамтарсан лаборатори нь бусад чиглэлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах болно.
Эрдэс боловсруулалтын “Бүс ба Зам” Хятад-Монголын хамтарсан лабораторийн хүчин чадал, чадавх
Тус лаборатори нь Монгол Улс болон БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд, үе үеийн Шинжлэх Ухааны Академи (ШУА), хүрээлэнгүүд, судалгааны төвүүдийн удирдлага, судлаачдын нягт хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан.
Тоног төхөөрөмжийн хүчин чадал
Анх 2019 онд тус лаборатори нь дээж бэлтгэх, баяжуулах, боловсруулалтын зориулалттай дараах тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бол
- Дээж бэлтгэлийн тоног төхөөрөмж: Дээжийг бутлах, нунтаглах, шигших
- Баяжуулах төхөөрөмж: Баяжуулах ширээ, флотацийн машинууд, нойтон соронзонт сепаратор, уусган баяжуулалтын тоног төхөөрөмжүүд
2024, 2025 онуудад хяналт, шинжилгээний багажууд болох XRD (рентген дифрактометр), SEM (сканнер электрон микроскоп), XRF (рентген флуоресценцийн анализ), BET surface area (нунтаг материалын гадаргуугийн талбай хэмжигч), AFS (Atomic fluorescence spectrometry)-аар тоноглогдоод байна.
Цаашид лабораторийг өргөжүүлэн 600 м² орчим талбайг эрдэс хүдрийг баяжуулах, боловсруулах чиглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангахаар төлөвлөж байна.
- XRD – X-ray diffractometer TD-3500 (Tongda), SEM -Scanning electron microscope (Shanshi SS-60)

Хөгжлийн зорилго
Лаборатори нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилготой:
- Судлаачдын ур чадварыг нэмэгдүүлэх: Судалгааны туршлагыг гүнзгийрүүлж, өндөр технологийн тоног төхөөрөмжтэй ажиллах чадварыг сайжруулах
- Урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох: Хоёр орны судлаачид, мэргэжилтнүүдийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Технологийн үр ашигтай солилцоо: Орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, арга аргачлалыг хуваалцаж, харилцан ашигтай байдлыг хангах
- Нээлттэй үйл ажиллагаа: Лабораторийн удирдлагын нээлттэй, хүртээмжтэй механизм бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
Ирээдүйд тус лабораторийг Хятад, Монголын шинжлэх ухаан, технологийн гол лаборатори болгон хөгжүүлэхээр талууд идэвхтэй ажиллаж байна.
ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН “БҮС БА ЗАМ” ХЯТАД МОНГОЛЫН ХАМТАРСАН ЛАБОРАТОРИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
|
Position
|
Name
|
Title
|
Work Unit
|
|
Director
|
Cheng Fangqin
|
National Engineer of Excellence
|
Shanxi University
|
|
Deputy Director
|
Guo Zhancheng
|
National Outstanding Youth Laureate
|
University of Science and Technology Beijing
|
|
Deputy Director
|
AVID
Budeebazar
|
Academician of the Mongolian Academy of Sciences
|
Mongolian Academy of Sciences
|
|
Deputy Director
|
Qu Jingkui
|
Researcher, Director of "the belt and road initiative" Joint Laboratory
|
Inner Mongolia Academy of Science and Technology
|
|
Committee
|
Yang Huaming
|
National Outstanding Youth Laureate,
Foreign Academician of Russian Academy of Engineering
|
China University of Geosciences (Wuhan)
|
|
Committee
|
Lv Xuewei
|
National Outstanding Youth Laureate
|
Chongqing University
|
|
Committee
|
Liu Jian
|
Changjiang Scholar
|
Inner Mongolia University
|
|
Committee
|
Li Chi
|
millions of talents in the country
|
Inner Mongolia University of Technology
|
|
Committee
|
Dou Zhihe
|
National Youth Award
|
Northeastern University
|
|
Committee
|
Zhao Yong
|
the national "ten thousand plan" young top talent
|
Beijing University of Aeronautics and Astronautics
|
|
Committee
|
Li Zhengyao
|
professor
|
University of Science and Technology Beijing
|
|
Committee
|
GAN-ERDENE
Tudev
|
Academician of the Mongolian Academy of Sciences
|
Mongolian Academy of Sciences
|
|
Committee
|
NANZAD
Tseveen
|
Academician of the Mongolian Academy of Sciences,
Foreign academician of Russian Academy of Mining Sciences
|
Mongolia University of Science and Technology
|
|
Committee
|
JARGALSAIKHAN
Lkhasuren
|
professor
|
Mongolian Academy of Sciences
|
|
Committee
|
KHASBAATAR
Dashkhuu
|
professor
|
University of Mongolian Academy of Sciences
|
|
Secretariat
|
Bian Zhiwei
|
Associate Researcher
|
Inner Mongolia Academy of Science and Technology
|
|
AZZAYA
Tumendelger
|
professor
|
Mongolian Academy of Sciences
|
|
Bu Erjun
|
Senior Engineer
|
Inner Mongolia Academy of Science and Technology
|
|
Lv Zhijia
|
Assistant Researcher
|
Inner Mongolia Academy of Science and Technology
|
|
Liang Weinong
|
Engineer
|
Inner Mongolia Academy of Science and Technology
|

http://www.goinnermongolia.com.cn/2023-06/28/c_898292.htm