avatar
Э Мөнхбат

Нийтэлсэн

  • 2025-05-20
  • 0

УРГАМЛЫН ХИМИ, ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ

Судалгааны ажлын туршлага

 

Ургамлын гаралтай төрөл бүрийн түүхий эдийн хими, технологийн цогц судалгаа, биологийн идэвхэд тулгуурласан инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэх

 

Судалгааны үндсэн чиглэл, үйл ажиллагаа

 

  • Ургамлын бага молекулт нэгдлийн тоо хэмжээ, бүрдлийг тодорхойлох, бага молекулт нэгдлийг цэврээр ялгах молекулын бүтэц байгууламжийг тогтоох, байгалийн шинэ нэгдлийг нээн илрүүлэх, биологийн идэвхийг тогтоох цогц судалгаа
  • Эфирийн тос агуулсан үнэрт ургамлын хими технологийн судалгаа
  • Ургамал болон мөөгний полисахаридын хими технологийн судалгаа
  • Эмийн ургамлын түүхий эдийн стандарт боловсруулах судалгаа
  • Ургамлын ханд болон цэвэр нэгдлүүдийн хими, биологи, фармакологийн идэвхийн судалгаанд үндэслэн инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх технологийн судалгаа

 

Хэрэгжүүлсэн болон хэрэгжиж буй төслүүд (2010-2025)

 

  1. Суурь судалгааны төслүүд
  • 2020-2023 “Эмийн ургамлын биологийн идэвхт бодисын бүтэц байгууламж ба субстанцийн технологи” Удирдагч доктор Ц.Мөнхцэцэг
  • 2018-2020 “Зохицуулах үйлчлэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авах хими-технологийн судалгаа” Удирдагч доктор Б.Баярмаа
  • 2017-2019 “Үрэвслийг дарах үйлдэлтэй эмийн ургамлын хоёрдогч метаболитын судалгаа” Удирдагч доктор Г.Одонтуяа
  • 2017-2019 “Хорт хавдар ба вирусийн эсрэг үйлдэлтэй ургамлын бодисын бүтэц, байгууламж, технологи, тэдгээрийн биологийн идэвх” Удирдагч академич Д.Батсүрэн
  • 2014-2016 “Исэлдэлт ба хорт хавдрын эсрэг үйлдэлтэй ургамлын бодисын бүтэц, байгууламж, технологи, тэдгээрийн биологийн идэвх” Удирдагч академич Д.Батсүрэн

 

  1. Технологи туршилт зүгшрүүлэлтийн төсөл
  • 2024-2025 “Өмхий шимэлдэг ургамлын эфирийн тосыг агуулсан батганы эсрэг үйлдэлтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд гарган авах технологи” Удирдагч доктор О.Сарангэрэл
  • 2022-2023 “Өмхий шимэлдэг ургамлын эфирийн тосыг агуулсан халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүнүүд гарган авах технологи” Удирдагч доктор О.Сарангэрэл
  • 2020-2021 “Мод бэлтгэлийн хаягдал шилмүүснээс эфирийн тос олборлох, био-идэвхт бүтээгдэхүүн гарган авах технологи” Удирдагч доктор Л.Жаргалсайхан

 

  1. Гадаадтай хамтарсан төсөл
  • 2025-2027 “Биополимерт суурилсан мөнгөний шинэ нанокомпозитыг Монгол, Беларусын хөдөө аж ахуйн зарим таримал ургамалд зонхилон илэрдэг өвчин үүсгэгч мөөгөнцрийн эсрэг ашиглах боломж” Беларустай хамтарсан төсөл, удирдагч доктор Л.Мөнхгэрэл
  • 2023-2025 “Антиоксидант идэвхийг сайжруулсан хитозан болон түүний уламжлал дээр суурилсан биологийн идэвхт нэгдлүүдийг зөөвөрлөх биополимер зөөгч гаргах авах” Беларустай хамтарсан төсөл, удирдагч доктор М.Одончимэг
  • 2024-2025 “Хадгалалтад тогтвортой полисахаридаар бүрсэн хлорофиллын микрокапсул гарган авах нь” Беларустай хамтарсан төсөл, удирдагч доктор Н.Эрдэнэчимэг
  • 2021-2023 “Монголын эмийн ургамлаас элэг хамгаалах, ясны холбогч эдийг хамгаалах бэлдмэл гарган авах” Вьетнамтай хамтарсан төсөл, удирдагч доктор А.Солонго
  • 2019-2022 “Сэргээгдэх түүхий эд нь хавдрын эсрэг чиглэгдсэн агентуудын эх үүсвэр болох нь. Сибирь ба Монголын ургамлын бага молекулт метаболитуудын бүтцийн анализ ба чиглэгдсэн химийн хувиралт” ОХУ-тай хамтарсан төсөл удирдагч Ж.Ганбаатар
  • 2017-2019 “Монгол-Беларусийн эмийн ургамлын ханданд скрининг хийх замаар бодисын солилцооны эмгэгээс урьдчилан сэргийлэх, илаарьшуулах цогц хүнсний нэмэлт зохион бүтээх” Беларустай хамтарсан төсөл, удирдагч доктор Д.Сэлэнгэ
  • 2016-2018 “Сэргээгдэх түүхий эд нь гоц аюултай өвчнийг анагаах эх үүсвэр болох нь сибирь ба монгол орны ургамлын алкалоид, дитерпениод, фенолт нэгдлийн чиглэгдсэн химийн трансформац ба бүтцийн анализ” ОХУ-тай хамтарсан төсөл, удирдагч доктор Ж.Ганбаатар
  • 2014-2016 “Монгол ба Беларусын байгалийн цахиурт диоксид дээр суурилсан биоцид шинж чанар бүхий гадаргуутай микро шүүгч мембран гарган авах” Беларустай хамтарсан төсөл, удирдагч академич Д.Батсүрэн

 

  1. Дотоод болон гадаадын грант төслүүд
  • 2024-2025 “Ногоон синтезийн аргаар өмхий шимэлдэг (Dracocephalum foetidum)-ний ханд ашиглан биологийн идэвхт мөнгөний нанопартикл (AgNPs) гаргах” докторын дараах грант төсөл, удирдагч доктор Ц.Болор
  • 2022-2024 Phytochemical constituents and biological activity of Mongolian medicinal plant Leptopyrum fumarioides”, International foundation for Science (IFS) грант төсөл, удирдагч доктор А.Солонго
  • 2020-2022 “Бэлчээрлэлтийн нөлөөнд тэсвэртэй ургамлуудын химийн бүрэлдэхүүн, онцлогийн судалгааг гүйцэтгэх” TWAS-ийн грант, удирдагч доктор Ц.Мөнхцэцэг
  • 2021-2022 “Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг тангуудын элэгний болон ходоодны хорт хавдрын өсөлтийг дарангуйлах идэвхийн судалгаа” БНСУ-ын ШУТ-ийн хүрээлэнгийн грант төсөл, удирдагч доктор О.Сарангэрэл
  • 2019-2022 “Монголын эмийн болон ашигт ургамлын метаболомик болон транскриптомийн судалгаа” Тайваний Цунг Шинг Их сургуулийн грант төсөл, удирдагч доктор Ц.Мөнхцэцэг
  • 2020-2022 “Талимон бэлдмэлийн түүхий эдийн хоруу чанар, технологи, стандарт” докторын дараах грант төсөл, удирдагч доктор А.Солонго
  • 2019-2021 “Эмийн ургамлын биологийн идэвхийн судалгааны асуудалд” ШУА грант төсөл, удирдагч доктор (Ph.D) Г.Одонтуяа 
  • 2018-2019 “Хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны судалгаа”, ШУА-ын грант төсөл, удирдагч доктор Н.Эрдэнэчимэг     
  • 2017-2018 “Чонон хармаг (Lycium ruthencum) ургамлын фитохимийн судалгаа”, ШУА-ын грант төсөл, удирдагч Л.Мөнхгэрэл

 

 

 

Лабораторийн хүчин чадал, чадавх

 

Ургамлын хими технологийн лаборатори нь 15 эрдэм шинжилгээний ажилтантай (доктор - 7, магистр - 6, бакалавр - 2). Тус лаборатори нь эмийн, ашигт болон хорт ургамлаас алкалоид, фенолт нэгдэл, терпений ангиллын нэгдлүүдийг хроматографийн төрөл бүрийн аргуудаар ялгах, цэвэршүүлэх, дан нэгдлүүдийн молекулын бүтэц байгууламжийг тэдгээрийн физик-химийн шинж чанар, спектроскопын аргуудаар тогтоох; ургамлын түүхий эд дэх биологийн идэвхт үйлчлэгч бодисын тооны шинжилгээ хийх, ургамлын ханд болон дан нэгдлүүдийн антиоксидант, зарим энзимийн идэвхийг дарангуйлах үйлдлийг судлах, түүнчлэн ургамлын гаралтай түүхий эдэд суурилсан инновацын бүтээгдэхүүн гарган авах технологийг туршин тогтоох чиглэлээр сорилт шинжилгээ гүйцэтгэх багаж, тоног төхөөрөмж, өрөө тасалгаа, боловсон хүчний чадавхтай.  

 

Гадаад дотоод хамтын ажиллагаа

  • БНСУ-ын ШУТ-ийн хүрээлэн (KIST)
  • Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академийн Байгалийн нэгдлийн химийн хүрээлэн
  • Тайваний Синика Академи
  • ХБНГУ-ын Дрездений Техникийн Их Сругууль
  • ОХУ-ын Новосибирскийн органик химийн хүрээлэн
  • БНХАУ-ын ШУА-ийн Чэнгдугийн Биологийн Хүрээлэн
  • Тайваны Цунг Шинг Их Сургууль (NCHU)
  • ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
  • ШУА-ийн Биологийн хүрээлэн
  • Монгол улсын боловсролын их сургууль
  • Хөдөө аж ахуйн их сургууль

 

Судалгааны онцлох үр дүн (Сүүлийн хоёр жилд)

 

  • Будан барбод, тагийн банздоо, шангины банздоо, софийн борбут зэрэг ургамлын химийн бүрэлдэхүүн найрлагыг нарийвчлан судалж алкалоид, флавоноид, терпений ангиллын 18 бага молекулт нэгдлийг ялгаж бүтцэц болон зарим биологийн идэвхийг судлав. Үүнээс будан барбодоос ялгасан (+)-лептомонин A нь байгалийн шинэ нэгдэл бөгөөд мөн үрэвслийн эсрэг хүчтэй үйлдэлтэй болохыг тогтоов.
  • Өмхий шимэлдэг ургамлын эфирийн тосны хими болон биологийн идэвхийн судалгаанд үндэслэж батгатай арьсанд зориулсан “Анхилуун” нүүрний мицелл ус, “Анхилуун” нүүрний хөөсөн цэвэрлэгч, нүүрний цэвэрлэгч сүүн шингэн гэсэн инновацын бүтээгдэхүүн гарган авав. Эдгээр бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан, хүний арьс, салст цочроох нөлөөгүй болох нь тогтоогдсон.
  • Байгаль орчинд ээлтэй ногоон синтезийн аргаар өмхий шимэлдэг ургамлын хаягдал усан хандыг ашиглан мөнгөний нанопартиклыг нийлэгжүүлэн гарган авч физик, хими шинж чанарыг тодорхойлов. Нил улаан гэрлийн спектроскопийн шинжилгээгээр нанопартиклд Ag-О химийн холбоо үүссэн ба энэхүү холбоо үүсэхэд органик хүчил, спирт, фенолын С-О функциональ бүлгүүд оролцсон болохыг батлав. Мөн сканнинг электрон микроскопийн анализаар нанопартиклын хэлбэр нь дугуй, хэмжээ нь 9.13-44.33 нм хооронд, дундаж хэмжээ 19.99±6.30 нм буюу харьцангуй жижиг хэмжээтэй, рентген туяаны дифракцийн шинжилгээгээр AgO, Ag3O4 химийн бүрэлдэхүүнүүдээс зонхилон тогтсон, моноклиник бүтэцтэй талст бүтэцтэй болохыг тогтоов.

 

 

IF-тай болон Scopus, WoS-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд (2014-2025 он)

 

  1. Solongo T., Huong T.T., Purevdorj E., Solongo A., et al.: “Leptomonines A and B, two novel rare benzyltetrahydroisoquinoline N-oxides from the aerial parts of Leptopyrum fumarioides as potential COX-2 inhibitors: in vitro and in silico studies. Journal Natural Medicine, 2025. https://doi.org/10.1007/s11418-025-01882-x (IF 2.5)
  2. Khainskaya K., Hileuskaya K., Nikalaichuk V., Ladutska A., Akhmedov O., Abrekova N., You L., Shao P., Odonchimeg M.: “Chitosan-gallic acid conjugate with enhanced functional properties and synergistic wound healing effect”, Carbohydrate Research, 2025. https://doi.org/10.1016/j.carres.2025.109496 (IF 2.4)
  3. Sarangerel O., Tuul Ts., Davaapurev B., Nomin M., Indra B., Saruul E., Orgilkhatan M., Odgerel O., Batkhuu J.: “Cytotoxicity of 114 Mongolian plant extracts on liver, colon, breast and cervix cancer cell lines” Mongolian Journal of Chemistry, 25 (51), 2024. https://doi.org/10.5564/mjc.v25i51.2934
  4. Purevdorj E., Nomin M., Enkhriimaa N., Tuvshintogtokh I., Chuan-Ming Y., Munkhtsetseg Ts.: “Effect of long-term grazing on the contents of phenolic compounds in Carex and Aster plants in Mongolia. Mongolian Journal of Chemistry, 25(52), p.43-50, 2024. https://doi.org/10.5564/mjc.v25i52.3582
  5. Saruul E., Yang-Ju S., Myungsuk K., Sarangerel O., Kwang Hyun C., Jaeyoung K., Da Seul J., Chu Won N.: “Saposhnikovia divaricata root and its major components ameliorate inflammation and altered gut microbial diversity and compositions in DSS-induced colitis” Integrative Medicine Research, 12 (4), 2023. https://doi.org/10.1016/j.imr.2023.100998 (IF 3.4)
  6. Enkhmaa, Odontuya G., Purevdorj E., Nomin M., Enkhjin G., Chimgee Ts., Yeruult Ch.: “Anti-oxidative, acetylcholinesterase inhibitory activities and acute toxicity study of Nepeta sibirica L.” Natural Product Sciences, 2 (2), p.74-82, 2023. https://doi.org/10.20307/nps.2023.29.2.74
  7. Enkhtaivan E., Odonchmeg M., Nyamkhuu L., Enkhjargal D., Baatarkhuu O., Ariunsanaa B.: “Research into antibacterial effects of polysaccharide based microparticles” Advances in Microbiology. 13, 386-398, 2023. https://doi.org/10.4236/aim.2023.138025
  8. Solongo A., Doncheva Ts, Delgerbat B., Selenge D.: “Review on phytochemical and some biological activity studies of Leptopyrum fumarioides (L.) Reichenb”, Proceedings of Universities. Applied Chemistry and Biotechnology, 4, 11.
  9. Fiedler H., Surenjav E., Khureldavaa O., Barkhuu B.: “Stockholm Cconvention POPs in abiotic and biota samples from Mongolia” Organohalogem compounds, 83, 2022. https://doi.org/10.1016/j.emcon.2023.100251
  10. Munkhtsetseg Ts., Mayuki T., Ricardo F.G., von Wirén N., Fujiwara T.: “Involvement of NGATHA-Like 1 Transcription Factor in Boron Transport under Low and High Boron Conditions” Plant and Cell Physiology, 63 (9), 1242–1252, 2022. https://doi.org/10.1093/pcp/pcac099 (IF-4.93)
  11. Park JE., Kim J., Purevdorj E., Son YJ., Nho CW., Yoo G.: “Effect of long light exposure and drought stress on plant growth and glucosinolate production in pak choi (Brassia rapa chinensis)” Food Chemistry, 340, 128167, 2021. https://doi.org/10.1016/j.foodchem.2020.128167 (IF 8.5)
  12. Bolor T,, Yang F,, Tao Y., Ling G., Kaize H., Guo-You L., Hai Z.: “Structural identification and UPLC-ESI-QTOF-MS2analysis of flavonoids in the aquatic plant Landoltia punctata and their in vitro and in vivo antioxidant activities”, Food Chemistry, https://doi.org/10.1016/j.foodchem.2020.128392 (IF 8.5)
  13. Solongo A., Doncheva Ts., Delgerbat B., Selenge D.: “Review on phytochemical and some biological activity studies of Leptopyrum fumarioides (L.) Reichenb”, Proceedings of Universities. Applied Chemistry and Biotechnology, 4, 11, 2021.
  14. Bayarmaa B., Munkhgerel L., Oyundari G., Nomindari T.: “The physicochemical composition of Sea buckthorn (Hippophae Rhamnoides L) oil and its treatment characteristics” Atlantis Highlights in Chemistry and Pharmaceutical Sciences, 2, 2021. https://doi.org/10.2991/ahcps.k.211004.008
  15. Zhang X., Luo G., Cao Y., Dumaa M., Munkhgerel L., Pan D., Yao X., Wang F., Zhang G., Luo Y.: “(±)-Caryopterisines A and B, dimeric monoterpene alkaloids with unprecedented 6/5/5/5/6 pentacyclic rings scaffold from Caryopteris glutinosaBioorgamic Chemistry, 116, 105364, 2021. https://doi.org/10.1016/j.bioorg.2021.105364 (IF 4.5)
  16. Javzmaa N., Altantsetseg S., Oyukhan K., Rentsenkhand T., Valentine G.S., Manh Cuong N.: “Antimicrobial, antioxidant and cytotoxic activity on human breast cancer cells of essential oil from Pinus sylvestris. var mongolica needle”. Mongolian Journal of Chemistry, 21, 47: 19-26, 2020.
  17. Solongo A., Doncheva Ts., Kostova N., Gerelt-Od Y., Ivanovska N.: “Alkaloids from the aerial parts of Leptopyrum fumarioides express immunomodulatory activity”, Journal of Asian Natural Products Research, 22(9), 886-894, 2020.
  18. Javzmaa N., Altantsetseg S., Shatar S., Amarjargal A.: “Chemical compositions of essential oils from two Artemisia species used in Mongolian traditional medicine”, Mongolian Journal of Chemistry, 18(44), 48-51, 2018.
  19. Doncheva T., Solongo A., Kostova N., Gerelt-Od Y., Selenge D., Philipov S.: “Leptopyrine, new alkaloid from Leptopyrum fumarioides L. (Ranunculaceae)”, Natural Product Research, 29 (9), 853-856, 2018.
  20. Odontuya G., Lai D., Purevdorj E., Proksch P.: “Pancreatic lipase inhibitory and antioxidative constituents from the aerial parts of Paeonia lactiflora (Ranunculaceae), Phytochemistry Letters, 21, 240–246, 2017. https://doi.org/10.1016/j.phytol.2017.07.009 (IF 8.5)
  21. Bayarmaa B., Gan-Erdene T., Roland W., Jargalsaikhan L.: “Analysis of polybrominated diphenyl ether and tetrabromobisphenol A in plastic samples in Mongolia” Mongolian Jourmal of Chemistry, 15 (41): 27-32, 2014. https://doi.org/10.5564/mjc.v15i0.317
  22. Munkhgerel L., Luo G., Zhou M., Regdel D., Guolin Z., Luo Y.: “Chemical components from an edible mushroom Agaricus silvaticusChinese Joural of Applied Environmental Biology, 20(4), 629-632, 2014.  
  23. Bayarmaa B., Otgonsuren D., Odonmajig P.: “Synthesis and characterization of Taurine” Mongolian Jourmal of Chemistry, 14 (40): 57-60, 2013. https://doi.org/10.5564/mjc.v14i0.200
  24. Munkhgerel L., Erdenechimeg N., Tselmuungarav B., Amartuvshin B., Bolor Ts., Regdel D., Odonmajig P.: “Chemical composition and biological activities of the Agaricus mushrooms”, Mongolian Journal of Chemistry, 14(40), 41, 2014. https://doi.org/10.5564/mjc.v14i0.197



Ургамлын хими, технологийн лаборатори 2025 он

 Өвөр эгнээнд зүүн гар талаас: ЭШДэА магистр Э.Нямсүрэн, ЭШАА доктор Ц.Болор, ЭШАА доктор А.Солонго, ЭШТА доктор О.Сарангэрэл, ЭШДэА магистр Н.Жавзмаа, ЭШДэА магистр Э.Пүрэвдорж  

Арын эгнээнд зүүн гар талаас: ЭШДэА магистр М.Номин, ЭШДаА Ц.Номуун, ЭШДаА Д.Халиун, ЭШАА доктор Л.Мөнхгэрэл, ЭШДэА магистр Л.Баянжаргал, ЭШТА доктор Б.Баярмаа, ЭШТА доктор М.Одончимэг  

 

Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:

  1. ЭШТА доктор О.Сарангэрэл
  2. ЭШТА доктор Б.Баярмаа
  3. ЭШТА доктор Н.Эрдэнэчимэг
  4. ЭШТА доктор М.Одончимэг
  5. ЭШАА доктор А.Солонго
  6. ЭШАА доктор Л.Мөнхгэрэл
  7. ЭШАА доктор Ц.Болор
  8. ЭШДэА магистр Н.Жавзмаа
  9. ЭШДэА магистр Э.Пүрэвдорж  
  10. ЭШДэА магистр Э.Нямсүрэн
  11. ЭШДэА магистр Л.Баянжаргал
  12. ЭШДэА магистр М.Номин
  13. ЭШДаА Ц.Номуун
  14. ЭШДаА Д.Халиун