avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-25
  • 2

Зорилго, зорилт


ХҮРЭЭЛЭНГИЙН АЛСЫН ХАРАА

Химийн шинжлэх ухааны онолын болон хэрэглээний суурь судалгааг дэлхийн улс орнуудын дундаж түвшинд гүйцэтгэгч эрдэм шинжилгээний байгууллага болно.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 

Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох, химийн шинжлэх ухааныг шинэ мэдлэг, мэдээллээр баяжуулахад оршино.

ЗОРИЛТ

1. Онолын болон хавсарга судалгааны ажлыг дэлхийн улс орнуудын  дундаж түвшинд гүйцэтгэх нөхцөл, бололцоог бий болгоно.

2. Залуу судлаачдыг чадавхжуулж, тэргүүлэгч эрдэмтдийн тоог нэмэгдүүлнэ.

3. Судалгааны чиглэлийг дэлхийн шинжлэх ухааны чиг хандлага, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологитой уялдуулна.

4. Шинжлэх ухаан – үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлнэ.

5. Гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгуулагуудтай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

6. Ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулна


 СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД

1.  Эх орны эрдэс түүхий эдийг баяжуулах, боловсруулах байгаль орчинд ээлтэй   дэвшилтэт технологийн судалгаа

2.  Нүүрс, газрын тос боловсруулах байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа

3.  Эх орны амьтан, ургамал, микробын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах, шинэ бодис, бүтээгдэхүүн гарган авах, бүтэц байгууламж, шинж чанарыг тогтоох, энэ чиглэлийн үйлдвэрлэлийн технологи, дизайныг хөгжүүлэх онолын болон хавсрага судалгаа

4.  Байгаль орчны бохирдлыг бууруулах, хаягдал болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, шинэ материал гарган авах технологийн судалгаа