avatar
Э Мөнхбат

Нийтэлсэн

  • 2025-05-20
  • 0

ЭРДЭС БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ

Монгол Улсын ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг хийх зорилгоор Эрдэс баяжуулалтын технологийн лаборатори (Эрдэс боловсруулалтын технологийн шинжилгээний төв-(хуучин нэрээр))-ийг 1991 онд байгуулсан.
Лабораторийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Финлянд улсын “Oутокумпу Майнинг Сервисес” компанийн Зөвлөмжийг үндэслэн техникийн зураг төслийг боловсруулан, үндсэн тоног төхөөрөмж, багажийн сонголтыг хийж, суурилуулсан.
“Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн”-г Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд нэгдсэн.

Лабораторийн эрхлэгч:

·      Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Уул уурхайн инженер доктор (Ph.D) Б.Ханджамц

·      Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс: Станбулын Их сургууль, Станбул хот, Турк улс.

·      Холбоо барих

Ø  Цахим шуудан: khandaa_b@mas.ac.mn

Ø  Утас: + 976 86076676

 


Эрхлэгчийн cудалгааны ажлын туршлага:

Судалгааны чиглэл: Уул уурхайн инженер технологи, хүдэр баяжуулах, хүндийн хүчний аргаар баяжуулах, нягт-дунд, соронзон ба цахилгаан статик, флотаци ба флокуляци, усгүйжүүлэх, ашигт малтмалын техник, боловсруулалт, инженерчлэл, технологи, мөн аналитик хими, гадаргуугийн хими ба физик хими гм. аналитик хими, эрдсийн баяжуулалтын судалгаа, шинжилгээний 15 жилийн ажлын туршлагатай. 

 

“Силикатын чулуулгийн химийн шинжилгээний аргачлал”, “Эрдсийн түүхий эдийн химийн тоон шинжилгээний хэмжил зүйн үндэс” зэрэг номуудын зарим бүлгүүдийн орчуулга болон эх бэлтгэх, ашигт малтмалын баяжуулалтын ТЭЗҮ-ийн химийн бүрэн шинжилгээ, S101 шинэ нэрийн флотреагентийг гарган авч хүдрийн баяжуулалтад турших, инновацын төслүүдийн хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

 

Европын холбооны “Horizon 2020-2021 FineFuture” төсөлд ажилласнаас гадна Бүгд Найрамдах Турк Улсын Станбулын их сургууль “İstanbul Üniversitesi”, Станбул-Жеррахпашагын их сургууль  “İstanbul-Cerrahpaşa Üniversitesi” болон Станбулын техникийн их сургууль “İstanbul Teknik Üniversitesi”-д докторт суралцах хугацаандаа нарийн ширхэгт ашигт малтмалыг ялгах флотацийн аргыг сайжруулах, гадаргуугийн химийн туршилт судалгааны ажлууд мөн флотацийн хөөсрүүлэгч болон цуглуулагч урвалжуудын тохиромжтой харьцааг тогтоох, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ялангуяа флотацийн бөмбөлгүүдийн хэмжээ багасах нь ашигт малтмалын сонгомол чанарт илүү нөлөөлөлтэй байгааг баталгаажуулсан нь ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын өмнө тулгамдаж байгаа нарийн ширхэгтэй ашигт малтмалыг ялган авахад шинэ дэвшил гаргасан судалгаа, шинжилгээний ажил болсон.

 

Лабораторийн үндсэн чиглэл, үйл ажиллагаа:

Эрдэс баяжуулалтын технологийн лаборатори нь уул уурхайн салбар дахь ашигт малтмалын боловсруулалт, ангилал, баяжуулалтын процессыг судалж, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологи боловсруулахад чиглэсэн шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, шинжилгээ, туршилтын цогц үйл ажиллагааг явуулах зорилготой.

 

   

Үндсэн чиглэлүүд:

  1. Ашигт малтмалын судалгаа, шинжилгээ:
  • Түүхий хүдэр болон баяжмалын найрлага, физик-химийн шинж чанарын судалгаа,
  • Эрдсийн бүтэц, ширхэглэлийн бүрэлдэхүүн, тархалтын судалгаа (микроскоп, спектрометр гэх мэт аргаар),
  1. Баяжуулалтын технологийн туршилт:
  • Гравитац, флотац, соронзон, цахилгаан баяжуулалт зэрэг технологийн туршилтууд,
  • Туршилтын үйлдвэрийн хэмжээнд туршилт хийх,
  1. Технологийн схем боловсруулах:
  • Хүдрийн онцлогт тохирсон баяжуулалтын схем боловсруулж, оновчлох,
  • Эрдэс баяжуулалтын металл авалт, гарц, баяжмалын чанарын тооцоолол хийх,
  1. Судалгаа хөгжүүлэлт (R&D):
  • Шинэ технологи, тоног төхөөрөмжийн загварчлал, туршилт,
  • Эко-технологи буюу байгальд хоргүй, бага зардалтай аргачлал боловсруулах,
  1. Инженерийн зөвлөх үйлчилгээ:
  • Уурхай, боловсруулах үйлдвэрт технологийн зөвлөгөө өгөх,
  • Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх,

Үйл ажиллагаа:

  • Сорьц авах ба бэлтгэх: Хүдэр, шороон орд, хаягдал зэрэг түүхий эдийг талбайгаас авч, лабораторийн нөхцөлд шинжилгээ хийхэд бэлтгэнэ,
  • Шинжилгээ хийх: Хими, физик, минералогийн нарийвчилсан шинжилгээнүүдийг гүйцэтгэнэ,
  • Туршилт явуулах: Жижиг лабораториос эхлэн туршилтын үйлдвэр хүртэлх шатлалтай баяжуулалтын туршилтыг гүйцэтгэнэ,
  • Тайлан боловсруулах: Судалгааны үр дүнд үндэслэн техникийн тайлан, зөвлөмж боловсруулна,
  • Сургалт, мэргэжил дээшлүүлэх: Оюутан, инженер, техникчдэд зориулсан сургалт, дадлагын хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төслүүд:

Суурь судалгааны төслүүд:2

  • Монгол орны манганы хүдрийг баяжуулах технологийн суурь судалгааны төсөл (2018-2021),
  • Литийн хүдрийг баяжуулах боловсруулах хими технологийн суурь судалгааны төсөл (2022-2024),

Захиалгат төслүүд:3

  • Дархан хотод нүүрс коксжуулах үйлдвэр, Булган аймгийн Эрээний уурхайд,
  • Улаанбаатар хотод 3 шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсон,
  • Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт” ШУТ-ийн төсөл (2017-2019),

Инновацын төслүүд:3

  • “Баяжуулах үйлдвэрийн хаягдлаас ашигт эрдсүүдийг баяжуулах технологийн судалгаа” инновацын төсөл (2023),
  • “Уул уурхайн хаягдал дахь нарийн ширхэглэлтэй (-20 μм) тоосонцор, хортой хольц-карбонатыг салгах микрофлотаци, гадаргуугийн химийн судалгаа” докторын дараах инновацын төсөл (2024-2026),
  • Төмрийн хүдрийн баяжмалыг СО-оор шууд ангижруулах арга” (2022),

Бусад лабораторитой хамтарсан төсүүд:4  

  • Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн эргэлтийн усны бохирдуулагч бодисуудын хэмжээг бууруулах, цэвэршүүлэх технологийн шийдэл сонгох судалгаа,
  • Асгатын холимог металлын хүдрийн баяжуулалтын технологийн туршилт,
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн хаягдал булингаас ашигтай бүрэлдэхүүн ялгах технологи боловсруулах,
  • Хаягдал үнсийг боловсруулж шинэ материал гарган авах технологи боловсруулах,

Ашигтай загварын гэрчилгээ: 5

  • Манганы хүдрийг гравитацийн аргаар баяжуулах арга зүй, Ашигтай загвар. № 20-2019-0004153, 2020.04.30,
  • Төмрийн хүдрийн баяжмалыг СО-оор шууд ангижруулах арга, Ашигтай загвар, № 20-2019-0004152, 2020.04.30,
  • Хөвүүлэн баяжуулах аргаар апатитын хүдрээс газрын ховор элементийн баяжмал гарган авах арга, Ашигтай загвар, №20-0003293, 2020.10.06,
  • Манганы хүдрийг хуурай соронзон аргаар баяжуулах арга, Ашигтай загвар, № 20-0003386, 2021.06.22,
  • Газрын ховор элемент (ГХЭ)-ийн баяжмал агуулсан апатитийн хүдрээс флотацийн аргаар 10.2%-ийн  ГХЭ агуулсан баяжмал гаргав, Зориулалт: ГХЭ-ийн нийлбэр исэл гаргах түүхий эд, гэрчилгээ. № 0003293, 2020 он,

 Техник эдийн засгийн үндэслэл, Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа: 3

  • Литийн хүдрийг баяжуулах технологи, Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, 2021 он,
  • Унагадын манганы ордын хүдэрт хүндийн хүчний сепаратор (MGS) ашиглах, техник эдийн засгийн үндэслэл, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, 2020 он,
  • Дорноговь аймгийн айраг сумын нутагт орших манганы хүдэр баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/. ХХТХ-ийн Эрдмийн зөвлөлийн хурал 2021 он,

Патент: 1

  • “Литийн хүдрийг флотацийн баяжуулалт хийх арга” MN-10-0005434,

Технологийн заавар: 2

  • “Леподолит, сподумен агуулсан хүдрээс баяжмал ялгах” ХХТХ-ийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулав. 2025.02.17,
  • “Литийн сульфатын давс гарган авах” ХХТХ-ийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулав. 2025.02.17,

 

Лабораторийн хүчин чадал, чадавх:

Эрдэс баяжуулалтын технологийн лаборатори нь эрдэс хүдэр, нүүрсний баяжуулалт явуулах багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон нийт 7 лабораторитой.

Дээжийг бутлах, нунтаглах, шигших зэрэг дээж бэлтгэлийн тоног төхөөрөмж болон гравитацийн тунаах машинууд, баяжуулах ширээ, төвөөс  зугтах  хүчний концентратор, флотацийн машин,  тогтмол болон хувьсах гүйдлийн хуурайн, нойтон соронзон сепараторууд, цахилгаан сепаратор зэрэг баяжуулалт хийх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Эрдэс баяжуулалтын технологийн лаборатори нь төрөл бүрийн ашигт малтмалын ордын хүдэр баяжуулах технологийн туршилт, анхдагч хүдэр, баяжмал, хаягдал, завсрын бүтээгдэхүүнүүд болон геологийн эрэл хайгуулын ажлын явцад авагдсан шлих, протолочек зэрэг дээжүүдэд шинжилгээ, бодисын найрлагын судалгааг явуулж эрдэслэг бүрэлдэхүүнийг тодорхойлох, тэдгээрийн найрлага, тоон агуулга, технологийн шинж чанарыг тогтоодог.

Эрдэс баяжуулалтын технологийн лаборатори нь эрдэс хүдэр, нүүрсний баяжуулалт явуулах багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба 2021-2022 онд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад-Монголын хамтарсан Эрдэс баяжуулалтын лабораторийг байгуулж, судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.

  • Англи Улсын “Мозлей” компанийн Хэт нарийн ширхэгт эрдсийн баяжуулах зориулалт бүхий мультигравитацийн ялгагч,
  • Туузан дамжуулгат соронзон ялгагч, Герман,
  • Англи Улсын лаборатори болон хагас үйлдвэрийн зориулалттай төвөөс зугтах хүчний ялгагч,
  • Австрали Улсын ялтаст ба титэмт гялбаа үүсгэгч цахилгаан аргын ялгагчууд,
  • Англи Улсын “Roxmage rapid” компанийн өндөр эрчимт тогтмол соронзон орон бүхий ялгагч,
  • Герман улсын Крусс фермийн DSA25S,
  • Турк улсаас авсан Микро-флотацийн туб (нарийн ширхэглэлтэй хүдэр, хаягдлаас ашигт эрдсийг хөвүүлэн баяжуулах).

 

Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:

Эрдэс боловсруулалтын технологийн лабораторийн хүний нөөцийг чадварлаг залуу боловсон хүчнээр хангах бодлого баримталж, залуу боловсон хүчнийг ахмад туршлагатай эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг дагалдуулан магистр, докторантурт сургах чиглэл баримтлан ажиллаж байна.

Лаборатори нь ашигт малтмалын баяжуулалтын, технологийн, химийн гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ба нийт 11 ажилтантай, үүнээс 9 эрдэм шинжилгээний ажилтан (Ph.D-3, докторант-2, магистр-2, бакалавр-2), 2 захиргааны ажилтан ажиллаж байна.

Эрдсийн технологийн лаборатори нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа ашигт малтмалын баяжуулалт, химийн холбогдох аргачлал стандартын дагуу урьдчилсан схемээр холбогдох тоног төхөөрөмжүүдийг ашиглан шаардлагатай технологийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтай гарган авч судалгааныхаа ажилд хэрэглэж байна.




Эрдэс баяжуулалтын технологийн лабораторийн хамт олон (2025 он)

 

Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:

  1. Б. Ханджамц, Доктор (PhD), ЭШАА
  2. Э.Отгонжаргал, Доктор (PhD), МУ-ын Зөвлөх инженер, ЭШТА
  3. Д. Хасбаатар, Доктор (PhD), МУ-ын Зөвлөх инженер
  4. Б. Нямдаваа, МУ-ын Зөвлөх инженер, магистр, ЭША
  5. Д.Оргилбаяр, Докторант, ЭШДэА
  6. Ж. Эрдэнэсувд, Магистрант, ЭШДаА
  7. Г.Маргад-Эрдэнэ, ЭШДаА
  8. Б.Анужин, ЭШДаА
  9. А. Түвшинжаргал, Докторант, ЭШДаА

 

Гадаад, дотоод хамтын ажиллагаа /сүүлийн 5 жил/:

Эрдэс баяжуулалтын технологийн лаборатори нь БНСУ-ын Jeonbuk-ийн Үндэсний Их сургууль, Похангийн Шинжлэх ухаан технологийн их сургууль (POSTECH), Станбул техникийн их сургуулийн уул уурхайн баяжуулалтын тэнхим, МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиудтай, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй  хамтран ажиллаж байна.  

  • Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үндсэн гүйцэтгэгчээр “Асгатын холимог металлын хүдрийн баяжуулалтын технологийн туршилт” (Чухал металлын хими, технологийн лабораторитой хамтран)
  • “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн хаягдал булингаас ашигтай бүрэлдэхүүн ялгах технологи боловсруулах” (Чухал металлын хими, технологийн лабораторитой хамтран)
  • “Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн эргэлтийн усны бохирдуулагч бодисуудын хэмжээг бууруулах, цэвэршүүлэх технологийн шийдэл сонгох судалгаа” (Хүрээлэн буй орчны химийн лабораторитой хамтран)
  • “Хаягдал үнсийг боловсруулж шинэ материал гарган авах технологи боловсруулах” (Дэвшилтэт материалын хими, технологийн лабораторитой хамтран) тус тус судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

 

Судалгааны онцлох үр дүн /сүүлийн 5 жил/:

  • Монгол Улс-БНХАУ-ын хамтарсан “Эрдэс түүхий эдийн боловсруулалтын лаборатори” ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн дээр байгуулагдсан.
  • Монгол орны төмөр манганы хүдрийг судалж ангижирсан төмөр болон стандартын шаардлага хангасан баяжмал гарган авч ТЭЗҮ боловсруулсан.
  • Литийн хүдэр лепидолит болон сподумений хүдрээс 3%-ийн литийн агуулгатай баяжмал гарган авч, технологийн заавар боловсруулсан.

 

Судалгаа боловсруулалтын ажлын төрөл

Судалгааны ажлын дүн

1

Нэгэн сэдэвт бүтээл

3

2

Суурь судалгааны ажил

2

3

Хамтарсан төсөл

7

4

Ашигтай загвар

5

5

ТЭЗҮ

3

6

Патент

1

7

Технологийн заавар

4

8

Инновацын бүтээгдэхүүн

3

9

Захиалгат төсөл

3

10

Стандарт

1

11

ШУТ-ын төсөл

1

12

ЭШ-ний тайлан заавар зөвлөмж

8

13

Илтгэл

15

14

Өгүүлэл

35

15

Аргачлал

1

 

  • Монгол орны манганы ордын хүдрийг баяжуулах технологийн суурь судалгааны төсөл, 2018-2021 он,
  • Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт, ШУТС-ын төсөл
  • 2017-2020 онд хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн Литийн ордын хүдрийг баяжуулах боловсруулах хими технологийн суурь судалгааны төсөл, 2022-2024 онд гүйцэтгэж, 2025 онд захиалагч талд хүлээлгэн өгсөн.
  • Монгол орны нөөц нь тогтоогдсон төмрийн хүдрийн 26 ордыг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр (гарал үүсэл, эрдсийн найрлага бүтэц минералоги, петрографийн болон дагалдагч элемент хольцын шинж чанараас хамааруулан) судалж, төмрийн хүдрийн 6 ангилалд хамаарууллаа. Судалгаанд хамрагдсан орд тус бүрийн хүдрийн онцлог шинж чанарт тохирсон сайн чанарын төмрийн баяжмал гарган авах технологийн иж бүрэн туршилт тавьж, оновчтой горимыг тогтоож, ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулав.
  • Гарал үүслийн хувьд өөр, хүдрийн эрдэс бүрдэл, шинж чанараараа ялгаатай  манганы 2 ордын физик, хими, баяжигдах шинж чанарын судалгааг иж бүрэн хийж, баяжуулах технологийн сонголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан. Манганы орд хүдрийг баяжуулах технологийн сонголтыг хийж, стандартын шаардлага хангасан баяжмал гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ боловсрогдсон нь уг ордыг ашиглах боломж бүрдэнэ. Манганы хүдэр баяжуулах үйлдвэр байгуулагдсанаар төмөрлөгийн үйлдвэрлэлүүдэд импортоор авч  ашигладаг манганыг орлох бүтээгдэхүүн бий болохоос гадна түүнийг экспортлох боломжтой болно. Вулканоген гаралтай манганы хүдэр нь хүнд баяжигдах хүдэрт хамаарах бөгөөд уламжлалт баяжуулалтын аргуудаар боловсруулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүйг тогтоов.
  • Литийн хүдэр баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ (ТЭЗУҮ) хийв. 

 

Инновацийн бүтээгдэхүүн /сүүлийн 5 жил/:

Тус лаборатори нь сүүлийн 5 жилийн хугацаанд суурь судалгааны ажил 2, ШУТ-ийн төсөл 1 хийж гүйцэтгэсэн ба хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл-35, үүнээс гадаадад-12, илтгэл-15, үүнээс гадаадад-5, диссертаци-4, патент-1, технологийн заавар-4, стандарт 1–ыг боловсруулсан байна.

  • Цутгуурын үйлдвэрлэлд хэрэглэдэг дулаан ялгаруулагч тэжээгүүр хийдэг "Гарааны гранд стелла" ХХК байгуулж бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэлийн туршилт хийж туршилт амжилттай хийгдсэн.
  • Манганы баяжмал-Манганы хүдрийг хүндийн хүчний аргаар баяжуулж, манганы  38.3%-ийн агуулгатай баяжмал гаргав. Баталгаажуулалт: Технологийн заавар, ХХТХ-ийн эрдмийн зөвлөл, 2021 он.
  • Ангижруулсан төмөр-Төмөртэй, Төмөртолгой ордуудын 0.2-0.48%-ийн хүхэр агуулсан стандарт төмрийн баяжмалыг нүүрстөрөгчийн дутуу ислээр шууд ангижруулж, 84%-ийн агуулгатай ангижруулсан төмөр гаргав. Баталгаажуулалт: Технологийн заавар, ХХТХ-ийн эрдмийн зөвлөл, 2020 он. Бид анх удаа төмрийн баяжмалыг нүүрстөрөгчийн дутуу ислээр шууд ангижруулан 86%-аас дээш төмрийн агуулгатай ангижруулсан төмөр гарган авсан.
  • Унагадын манганы хүдэр баяжуулах үйлдвэрийн ТЭЗУС, “Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших манганы хүдэр баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл” ХХТХ-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хурал. Баталгаажуулалт: 20-0003095 дугаартай  “Ашигтай загварын гэрчилгээ”.
  • Илчлэг чанарыг сайжруулах арга  Баталгаажуулалт: Гэрчилгээ № 2696. 
  • Литийн хүдрийн флотацийн баяжуулах арга: “Патент” MN-10-0005434.

 

Эрдэс баяжуулалтын технологийн лабораторид хийгдсэн зарим ажлууд:

  • Гэрээт ажил 3 хийгдсэн.
  • KIST & ХХТХ-ийн хамтарсан “Synthesis of novel flotation reagents to increase recovery of molybdenum from copper ore” төсөл,
  • “Зэс-Молибдений хүдрийг синтезийн шинэ бодис урвалж ашиглан баяжуулах” KIST & ХХТХ-ийн хамтарсан “Recovery of heavy and noble metals using ion exchange fibers” төсөл
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Төмөрлөг хайлуулах хүрээлэнд газрын ховор элементийн (ГХЭ) хүдрийг баяжуулах чиглэлээр ажиллаж, ГХЭ агуулсан апатитын хүдрийг флотацийн аргаар баяжуулан ГХЭ-ийн агуулга 10.29%, 84.68% -ийн металл авалттай баяжмал гарган авсан.
  • 2018-2021 онд “Монгол орны манганы ордын хүдрийг баяжуулах технологийн суурь судалгаа” Суурь судалгааны төсөл
  • 2017-2020 он “Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт” ШУТ-ын төсөл,
  • “Мушгиа худаг”-ын ордын ГХЭ-ийн хүдрийг баяжуулах технологийн судалгаа” сэдвээр магистрын зэргийг хамгаалсан. Судалгааны үр дүнд ГХЭ агуулсан апатитын хүдрийг флотацийн аргаар баяжуулан ГХЭ-ийн агуулга 24.20%, 60.28%-ийн металл авалттай баяжмал гарган авсан.
  • “Монгол орны манганы ордын хүдрийг баяжуулах технологийн суурь судалгаа” нэртэй суурь судалгааны төслийн үр дүнд 1 магистрын дипломын ажил амжилттай хамгаалж,  арга зүй 1, технологийн заавар 2, ТЭЗҮ 1  тус тус батлуулсан ба төсөл, судалгааны ажлуудад тулгуурлан гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад 7 удаа илтгэл хэлэлцүүлж, мөн гаднын болон дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 5 өгүүлэл хэвлүүлсэн  байна.
  • “Литийн хүдрийг баяжуулах боловсруулах хими технологийн суурь судалгаа” Суурь судалгааны төсөл 2022-2024 онд хэрэгжиж, 1 бакалаврын дипломын ажил хамгаалуулж,  технологийн заавар 1, ТЭЗҮ 1  тус тус батлуулсан ба төсөл, судалгааны ажлуудад тулгуурлан гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад 4 удаа илтгэл хэлэлцүүлж, мөн гаднын болон дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 6 өгүүлэл, имфакт фактортой сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлсэн.

 

Impact factor (IF)-тай болон Scopus, Web of Science (WoS)-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд:

  1. Batjargal, K., Ganbat, M., Lkhagvadorj, B., Jargalsaikhan, E., Ozdemir, O., Enkhtur, O., (2025) The Journal of the minerals, metals and society (TMS) JOM 2025.
  2. Khandjamts Batjargal, Onur Guven, Orhan Ozdemir, Feridun Boylu, Yusuf Enes Pural and Mehmet Sabri Çelik, (2023). “Correlation of Flotation Recoveries and Bubble–Particle Attachment Time for Dodecyl Ammonium Hydrochloride/Frother/Quartz Flotation System”. Minerals-2618710, MINERALS (ISSN 2075-163X).
  3. Khandjamts Batjargal, Onur Guven, Orhan Ozdemir, Karakashev, S., Grozev, N.A., Feridun Boylu, Mehmet S. Çelik, (2023). “Frothing Performance of Frother-Collector Mixtures as Determined by Dynamic Foam Analyzer and Its Implications in Flotation”. Minerals 2023, 13(2), 242; https://doi.org/10.3390/min13020242
  4. Khandjamts Batjargal, Onur Guven, Orhan Ozdemir1, Feridun Boylu, Mehmet S. Çelik, (2022). “Advances on Fine Particles and Bubbles Flotation”. MINERALS, 12(6), 1295.
  5. Karakashev, S., Grozev, N., Ozdemir, O., Guven, O., Ata, S., Bournival, G., Batjargal, K., Boylu, F., Hristova, S., Çelik, M.S. (2022). “Physical restrictions of the flotation of fine particles and ways to overcome them”. PHYSICOCHEMICAL PROBLEMS OF MINERAL PROCESSING, 58(5):153944.
  6. Batjargal, K., Guven, O., Ozdemir, O., Karakashev, S., Grozev, N.A., Boylu, F., Çelik, M.S. (2022). “Bubbling properties of frothers and collectors mix system”. PHYSICOCHEMICAL PROBLEMS OF MINERAL PROCESSING, 58(5):152890.
  7. Karakashev, S.I., Grozev, N.A., Ozdemir, O., Batjargal, K., Guven, O., Ata, S., Bournival, G., Boylu, F., Çelik, M.S. (2021). “On the frother’s strength and its performance”. MINERALS ENGINEERING, 171, 107093.
  8. Batjargal, K., Guven, O., Ozdemir, O., Karakashev, S.I., Grozev, N.A. Boylu, F., Çelik, M.S. (2021). “Adsorption kinetics of various frothers on rising bubbles of different sizes under flotation conditions”. MINERALS, 11(3), 304.
  9. Karakashev, S.I., Grozev, N.A., Batjargal, K., Guven, O., Ozdemir, O., Boylu, F., Çelik, M.S. (2020). “Correlations for easy calculation of the critical coalescence concentration (CCC) of simple frothers”. COATINGS, 10(7), 612.
  10. Guven, O., Batjargal, K., Ozdemir, O., Karakashev, S.I., Grozev, N.A., Boylu, F., Çelik, M.S. (2020). “Experimental procedure for the determination of the critical coalescence concentration (CCC) of simple frothers”. MINERALS, 10(7), 617.
  11. Соёлмаа.Ц, Сугир-Эрдэнэ.Н, Баасанжав.Д, Мунхтуул.Л, Отгонжаргал.Э*. Исследования обогатимости железных руд крупных месторождений Монголии. Известия вузов. Горный журнал, № 2, (2020) С44-51. УДК 622.7.017.2:622.341.1(517.3) DOI: 10.21440/0536-1028-2020-2-44-51z+\]piut5r32
  12. Otgonjargal, N. Sugir-Erdene, D. Baasanjav et all., “Technological study on the gravity processing of manganese ore” IMPC-2020: XXX International Mineral Processing Congress Proceedings, South Africa, 2020, p991-999