Монгол улсын шинжлэх ухааны салбарын нийт эрдэм шинжилгээний ажилтаны 60 гаруй хувийг залуу эрдэмтэн судлаачид эзэлдэг бөгөөд ШУТСан 2017 оныг "Залуу эрдэмтдийг дэмжих жил" болгон зарласан билээ. Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу авьяаслаг эрдэмтэн, судлаачдын хоорондоо харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэхүү үйл ажиллагааны зорилго байсан юм.
Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, ШУТСан, ХСИС хамтран ажилласан бөгөөд эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд идэвхитэй оролцлоо. Энэ үеэр ХХТХ-ийн доктор Ж.Ганбаатар ШУТСангийн анхны грант шагналыг хүртсэн. ХХТХ-ийн хамт олон дурсгалын мод тарих үйл ажиллагаа болон урлаг, спортын наадамд амжилттай оролцон доктор Ц.Цэдэндорж урлагийн төрөлд II байрын шагнал хүртсэн юм.