БНХАУ, Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд олон судлаачид тус улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд доктор, магистрын зэрэг хамгаалж, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлж байна. Үүнээс гадна хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, хамтарсан лаборатори байгуулах чиглэлээр ч үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана”, “Тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн үг байдаг. Тус хүрээлэнгийн ажиллагсад сэтгэлийн хандив цуглуулж, хүнд нөхцөлд коронавирусын эсрэг тэмцэж буй Хятадын эмнэлэгийн байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчдад тусламжийн багахан бэлгийг хүргүүллээ.