Эммануэль Чарпентьер хүн төрөлхтөнд хамгийн их хор хөнөөл учруулдаг бактериудын нэг болох Streptococcus pyogenes-ийг судлахдаа өмнө нь үл мэдэгдэх молекул болох tracrRNA -ийг нээжээ. tracrRNA нь бактерийн CRISPR / Cas-ийн нэг хэсэг бөгөөд ДНХ-ийг хэрчих замаар нь вирусийг идэвхгүй болгодог байна.
Чарпентьер 2011 онд нээлтээ хэвлүүлсэн бөгөөд тэр жилдээ РНХ-ийн талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай биохимич Женнифер Доуднатай хамтран ажиллахаар болжээ. Тэд хамтдаа бактерийн генетик хайчны молекулын бүрэлдэхүүн хэсгүүдийг хялбаршуулж, ашиглахад хялбар болгох ажлыг хийсэн.
Чарпентьер, Доудна нар CRISPR /Cas9 генетикийн хайчыг 2012 онд нээснээс хойш тус аргын хэрэглээ тэсрэлт болсон. Энэхүү хэрэгсэл нь суурь судалгааны ажилд олон чухал нээлт хийхэд хувь нэмэр оруулсан бөгөөд ургамал судлаачид хөгц мөөгөнцөр, хортон шавьж, ган гачигт тэсвэртэй ургац боловсруулж чаджээ. Анагаах ухаанд хорт хавдрын шинэ эмчилгээний клиник туршилтууд хийгдэж байгаа бөгөөд удамшлын өвчнийг эмчлэх боломж ойртсоор байна. Эдгээр генетикийн хайч нь амьдралын шинжлэх ухааныг шинэ эринд авчирсан бөгөөд олон талаараа хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тусаа өгч буй арга юм.