ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ



Баярын хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл үг хэлэв. Тэрээр хэлэхдээ,Монголын Шинжлэх ухааны ажилтны өдөр, манай улсад орчин үеийн шинжлэх ухааны ууган байгууллага–Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны  96 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 56 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн  салбарт ажиллаж буй нийт

эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч, мөн түүнчлэн шинжлэх ухааныг дэмжигч төрийн түшээд, үйлдвэрлэгч бизнесмен, шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага, хамт олонд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.

Манай эрдэмтэд төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн уялдаа зохицлыг хангаж, улс орондоо мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн үндсийг бүрдүүлэн бэхжүүлэхэд идэвхтэй оролцох зүй ёсны шаардлага бий болоод байна.

Эдгээр эрэлт, хэрэгцээ шаардлагатай уялдан манай салбар болоод эрдэмтэн судлаачдын өмнө олон  шинэ зорилт, сорилт тавигдаж, эдгээрийг хэрэгжүүлэх талаар төр засгаас ээлж дараатай арга хэмжээг авч, зарим үр дүнд хүрч байгааг энэ баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрүүдэд тухайн жилд бий болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ бүтээл бүтээгдэхүүн, загвар, шинжлэх ухааны үйлчилгээний дээжээ олон нийтэд дэлгэн танилцуулахын сацуу олон түмний санаа бодол, зөвлөгөө, шүүмжийг сонсож үйл ажиллагаандаа тусгах зэрэг ажлыг зохион байгуулан хэвшлээ. Энэ жилийн хувьд манай салбар бүхэлдээ Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан бүтэн жилийн турш шинэ мэдлэг олгох, шинжлэх ухаан технологи, инновацийн ололт амжилтыг сурталчлах, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг хамтдаа эрж хайх, шинжлэх ухааныг үйлдвэрлэл боловсролтой холбон сайн түшнлэлийг бүрдүүлэх, гадаадын судалгааны байгууллага, судлаачидтай харилцан ашигтай ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаж ирлээ” гэв.

 

Тус баярын хурлын үеэр БСШУСЯ-ны 2017 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн  дэд байрт ШУА-ийн Хими, химийн технлологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжин “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээлээрээ хүртсэн бол гуравдугаар байрт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Г.Долмаа “Гумины бодисууд ба тэдгээрийн нанокозитын биологийн идэвх” сэдэвт бүтээлээрээ тус тус шалгарав. 

                                                                                                                                

                                                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                      

 



Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны Академи ба Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академи (TWAS)-тай хамтран “Залуу авьяастныг хөхүүлэн дэмжих сан”-г байгуулжээ. Тэд 1995 оноос одоог хүртэл Физик-Хими болон математик-биологи гэсэн чиглэлээр ээлжлэн шалгаруулалт хийж, шалгарсан залуу судлаач тус бүрийг 1000 ам.доллараар шагнадаг уламжлалтай. TWAS-2017 шилдэг залуу судлаачийн шагналыг ШУА-ийн ХХТХ-ийн Эрдэмтэн Нарийн бичгийн дарга, доктор С.Энхтуул хүртсэн байна.   


   


Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө