Шинжлэх ухааны академи Хими химийн технологийн хүрээлэнгийн цахим нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Химийн салбарын Нобелийн шагналт бүтээлүүдийг хүргэж байна та бүхэн сонирхоно уу?
ХИМИЙН САЛБАРЫН АНХНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН ВАН ХОФФ:
“Уусмалын химийн динамик ба осмосын даралтын хуулийг нээсэн гайхалтай гавьяаг нь үнэлж” 1901 онд Химийн салбарын анхны Нобелийн шагналыг гардуулсан.
Якобус Хенрикус Ван Хофф
Нидерланд улсын Роттердам хотод 1852 оны 8 сарын 30нд төрсөн. Долоон хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. Нидерландын Роттердам хотод төрсөн бөгөөд 1874 онд Утрехтын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрээр маш олон жил Амстердамд профессор хийсэн боловч сургалт багатай бөгөөд илүү их судалгаа хийх боломжтой ажлын байрны санал хүлээн авснаар 1896 онд Берлин рүү нүүсэн байдаг. Тэр молекулын бүтцийг судлан стерео химид чухал нөлөө үзүүлэх осмосын даралтын хуулийг боловсруулсан. Якобус Хенрикус Ван Хофф нь физик химийн үндэслэгчдийн нэгт тооцогддог. Энэ шинэ салбарыг тодорхойлох гол алхам нь 1887 онд физик химийн сэтгүүлийг үндэслэх явдал байв.
Судалгаа эрдмийн ажил
Химийн холбооны үндсэн түвшинд молекулууд атомаас хэрхэн бүрддэг, атом ба молекулууд хоорондоо хэрхэн холбогддог талаар судалдаг. 1870, 1880-аад онуудад Якобус Ван Хофф молекулын бүтэц болон стерео химийн үндэс болсон органик нэгдлүүдийн молекул дахь атомуудын орон зайн тархалтын онолыг анх боловсруулсан байдаг. Осмосын даралтын тухай онол нь уусгагч бодисын нөлөөнд задралд ордоггүй мембранаар тусгаарлагдсан уусмалууд дахь концентрац хэрхэн тэнцэх талаар тайлбарладаг. Уусмалын осмосын даралтыг анх удаа зохиомлоор бэлтгэсэн мембран ашиглаж хэмжиж байв. Уусмалын концентрац ба температураас осмосын даралтын хамаарлыг илэрхийлсэн хуулийг эрдэмтэн Ван Хофф туршилтын үндсэн дээр тогтоон баталсан байна. Энэ хууль нь дараах томьёогоор илэрхийлэгдэнэ.
𝜋oc = CRT
Энэхүү суурь нээлт нь физик, химийн хуулиудын нэгдмэл байдлыг харуулав. Ван Хофф нь уусгагчийн хөлдөх цэгийг бууруулах, уусмалын уурын даралт, давс, хүчил, суурийн осмосын даралт хоёрын хоорондын хамаарлын шинж чанарыг судалсны дараа диссоциацийн онолын цаашдын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлжээ.