Шинжлэх ухааны академи Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмж инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдоржоор ахлуулсан төлөөлөгчид Хими, химийн технологийн хүрээлэнд 2019 оны 3 дугаар сарын 21-нд зочилж, хүрээлэнгийн үйл ажиллагаа, үндсэн чиглэлтэй танилцан эрдэмтэн судлаачидтай уулзав. Уулзалтын үеэр ЭНБДарга, доктор Т.Аззаяа хүрээлэнгийн товч танилцуулгын тухай бохамтын ажиллагаанд хийж гүйцэтгэх ажлуудыг танилцуулсан байна. Түүнчлэн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтдээр удирдуулсан судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн зэсийн баяжмалыг боловсруулах хими технологийн процессын судалгааны үр дүнгээс, мөн цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлсэн ажлын туршлагаас тус тус танилцуулав. Зочид төлөөлөгчид зэсийн баяжмалыг байгаль орчинд ээлтэй арга технологиор бүтээмж өндөртэйгөөр боловсруулах аргын талаар болон байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэрхэн зөв зохистой аргаар шийдвэрлэх талаар судлаачидтай чөлөөт ярилцлага хийж, тус хүрээлэнгийн Технологийн Инкубаторын цех болон Багажит шинжилгээний лабораториудад зочлон, инновацийн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхсоноор уулзалт өндөрлөв.