Эрдэнэс-Тавантолгой ХК, ШУА-ийн Хими, химийн
технологийн хүрээлэн
цаашид тус ордын нүүрсийг
боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах,
Монгол улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран
ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ санамж бичгийн хүрээнд түүхий
нүүрсний шинж чанар болон коксжих шинж чанарын судалгааг нарийвчлан хийж, түүхий
нүүрс, балансын бус нүүрсийг угаан баяжуулах, баяжуулалтын хаягдлыг ашиглах, нүүрсний
баяжмалыг коксжуулах, коксжуулалтаас үүсэх давирхайг ашиглах боломжийг тогтоох, нүүрсний давхаргын метан
хийг боловсруулах, түүнээс нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн
хий гарган авах технологийн судалгааг хамтран хийнэ.