"ЭМЧИЛГЭЭНИЙ ШАВАР БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭГДЭХҮҮН" CУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"ЭМЧИЛГЭЭНИЙ ШАВАР БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТ БҮТЭЭГДЭХҮҮН" CУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Хими, химийн технологийн хүрээлэн, Химийн нийгэмлэгтэй  хамтран рашаан сувилалын газруудын бальнеологич эмч, сувилагч эмч нарт зориулсан  “Эмчилгээний  шавар байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн” сургалт семинарыг 2 сарын 27-28-ны өдрүүдэд тус хүрээлэнгийн Органик химийн лабораторийн эмчилгээний  шавар судлалын баг хамт олон  амжилттай зохион байгуулж  өндөрлөлөө.  Уг сургалтанд “Багануур сувилал”, “Хужирт рашаан сувилал”, “Булагтай рашаан сувилал”, “Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн”, “Дархан оточ аварга сувилал” , “Хэнтий аймгийн эрүүл мэндийн газар” зэрэг газруудын төлөөлөлөөс оролцсон өргөн цар хүрээтэй сургалт боллоо.

Сургалтанд доктор (Sc.D), профессор Г. Долмаа, хүний  их  эмч магистр (Ms.C) Ц. Ариунтунгалаг, эрдэм шинжилгээний дэд ажилтан магистр (Ms.C) Б. Номинцэцэг, магистр (Ms.C) Б. Баяраа, “Оргил рашаан сувилал” ХХК-ийн химич магистр (Ms.C) Г. Онон нар хичээл заав.





















Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө