"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Alternate Text

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 2017 оны 11 сарын 21-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийг нээж ХХТХ-ийн ЭНБДарга, Доктор С.Энхтуул зочдод мэндчилгээ дэвшүүлэв. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Доктор Н. Эрдэнэчимэг “Орчин үеийн химийн шинжлэх ухааны хөгжил, ач холбогдол”, Доктор М. Одончимэг “Сав баглаа боодол дээрх химийн бодисын шошго, тэмдэг, тэмдэглэгээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн ХХТХ-ийн судлаачид, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, эрдэмтэн судлаачдын бүтээл болох эрдэм шинжилгээний сэтгүүл, хэвлүүлсэн номыг дэлгэн танилцуулав. Мөн Биохими, Байгалын нэгдлийн хими, Экологийн хими, Органик бус химийн лабораториудын туршилтууд болон зарим төслийн үр дүнгүүдээс танилцуулсан юм. НҮБ-ийн төслийн танилцуулгын хүрээнд хог хаягдлын ил задгай шатаалтаас үүсэх химийн хорт аюултай бодисын байгаль орчин, хүний  эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаарх танилцуулга материалыг тарааж сурталчилав.Тус өдөрлөгт Олонлог Академи сургууль, 50-р сургууль, 14-р сургууль , Абсолют сургууль болон Логарифм-Элит сургуулийн нийт 140 сурагчид, түүнчлэн Улаанбаатар Их Сургууль, БХИС, МУИС-ийн оюутнууд болон бусад хүмүүс оролцов.

Монгол улсад химийн шинжлэх ухааныг хөгжүүлэгч гол байгууллага болох ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн сурагч, оюутан, нийт төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.


Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө