Энэхүү бүтээл нь ШУА-ийн грантаар хэвлэгдсэн бөгөөд зохиогч ШУА, ШУТС-д гүн талархал илэрхийлж байна.
Зохиогч: Жадамбаагийн Тэмүүжин (Академич, Доктор (Sc.D), ШУА, Хими, Химийн Технологийн Хүрээлэн)
Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ
Эрчим хүчний хямд эх үүсвэр болох Монгол улсын төвийн бүсийн дулааны цахилгаан станцын хаягдал үнсний шинж чанар, хими, эрдэс зүй, ширхэглэл, цацраг идэвхийн судалгааны үр дүнг нэгтгэн бичив. Дулааны цахилгаан станцын үнсийг ашиглах боломжийн талаар өөрийн оронд болон гадаад улсуудад хийгдсэн судалгааг тоймлон орууллаа.
Энэхүү номонд мөн Улаанбаатарын гэр хороололд хамгийн ихээр ашиглагдан, улмаар их хэмжээгээр хаягдан хотын агаар, хөрсний бохирдлын шалтгааны нэг болдог Багануур, Налайх болон Алаг толгойн нүүрсний үнсний шинж чанарыг ашиглаж буй зуухны төрөлтэй уялдуулан судлаж ашиглах боломжит хувилбарыг санал болголоо.
Энэ номыг шинэ материалын нийлэгжүүлэлт, барилгын материалын судалгаа, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн хаягдал боловсруулалтыг сонирхдог судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд, багш нар, оюутан болон энэ чиглэлийн судалгаа, үйлдвэрлэлийг сонирхдог хүмүүс мэдээлэл авах, судалгаа, туршилтын ажилдаа хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой.
Редактор:
Ж.Даваасамбуу - МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор
С.Энхтуул - ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) ЭШТА
ISBN: 978-99978-1-171-4