“Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сургалт, семинар зохион байгуулав
Alternate Text

2018 оны 05 сарын 03-ны өдөр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сэдэвт сургалт, семинарыг Блю Скай зочид буудлын Кристалл хурлын зааланд зохион байгууллаа. Сургалт, семинар нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг буюу судалгааны ажлыг төгөлдөржүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвийн хүрээнд МУИС-ын дэд профессор, инженерийн доктор Н. Жавхлантөгс Туршилт, судалгааны ажилд онолын тооцооллыг хэрэглэх нь, ХХТХ-ийн ЭНБД, Доктор С. Энхтуул “Олон улсын төслийн санал боловсруулах арга зүй”, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Одгэрэл Оюуны өмчийн эрх хамгаалахад тавигдах шаардлага, анхаарах зүйл, МУИС-ын профессор, доктор Ж. Даваасамбуу Лазерийн технологийг химийн судалгаанд ашиглах зарим боломж”, ШУТИС-ийн "Материал судлалын төв"-ийн захирал, доктор, МУ-ын зөвлөх инженер Г.Саран “ТЭЗҮ боловсруулахад анхаарах зүйлс”, Хууль сахиулахын их сургууль, ахмад Н. Отгонбаяр “Галын аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахсэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ.

Сургалт семинарын 2-р хэсэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвийн хүрээнд явагдаж тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид химийн хортой бодистой ажиллах, хадгалах, хаягжуулах, устгах журам зааварчилгаа болон химийн бодисоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, мөнгөн усны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, бага хэмжээгээр асгарсан мөнгөн устай ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Тус сургалт семинарт ШУА-ийн ХХТХ-ийн нийт ажилтан ажиллагсадаас гадна ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид хамрагдаж чухал хэрэгцээтэй мэдээллийг авсан үр өгөөжтэй сургалт семинар боллоо.





Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө