БНХАУ-ЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ПРОФЕССОР БАЙ ЧУН ЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО
БНХАУ-ЫН  ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ПРОФЕССОР БАЙ ЧУН ЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД  ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО


 БНХАУ-ын  Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли, Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, тус  академийн Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны  хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао, Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг нарын төлөөлөгчид манай хүрээлэн дээр 2017 оны 5-р сарын 3-ны өдөр зочиллоо. ХХТХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор С. Энхтуул хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны лабораториуд болон хүрээлэн дээр хэрэгжиж байгаа төслүүдийн талаар танилцуулга илтгэл тавьж, дараа нь Нүүрсний хими-технологийн лаборатори болон Байгалын нэгдлийн химийн лаборатори, Биохимийн лабораториудтай танилцлаа. Айлчлалын төгсгөлд ноён Бай Чун Ли хэлсэн үгэндээ манай хүрээлэнтэй нүүрсний хийжүүлэлтийн судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудыг урт богино хугацаагаар БНХАУ-ын  ШУА-ийн харъяа хүрээлэн, их сургуулиудад ажиллуулах талаар хамтран ажиллах болно гэж хэллээ. 

                       

                            

       

                                     


Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө