НҮБ-ийн Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Азийн бүсийн орнуудын Удаан задардаг органик бохирдуулагчийн хяналт, шинжилгээ” бүсийн төслийн хүрээнд “Хийн хроматографын аргаар пестицид тодорхойлох” сэдэвт сургалт семинар зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг НҮБ-ийн Байгаль орчны программ санхүүжүүлж Амстердамын Их Сургуулийн Проф. Jacob Boer болон техникч Jacco Koekkoek нар хүрэлцэн ирж ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн дээр 2017 оны 2 сарын 6-14 хооронд хамтран зохион байгууллаа. Сургалт 2 өдрийн онолын болон 5 өдрийн практикийн хэсгээс бүрдсэн ба практик туршилтыг ХХТХ-ийн Полихлортбифенилын лабораторын Agilent 7890A Gas Chromatograph-ын багажин дээр явууллаа. Сургалт зохион байгуулснаар Монгол улсад химийн хорт аюултай бодис болох Удаан задардаг органик бохирдуулагчидын хяналт шинжилгээг хийх лабораторын болон хүний нөөцийн чадамж дээшлэх ач холбогдолтой юм. Сургалтанд Хими, химийн технологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдаж онол практикийн мэдлэгээ дээшлүүлэн, туршлага хуримтлууллаа.