ШУА-ийн Хими, химийн
технологийн хүрээлэн нь Даян Дэлхийн Байгаль Хамгаалах сангаас санхүүжилттэй НҮБ-ийн
Байгаль орчны хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Удаан задардаг органик
бохирдуулагчийн мониторингийн судалгаа” Азийн 7 орны бүсийн төслийн хүрээнд ‘Стокольмын конвенцид хамаарах Удаан задардаг органик бохирдуулагчдийн
дэлхий дахины хяналтад Азийн бүс нутгийн орнуудын
оролцоо’ сэдэвт төслийн явц дундын хурлыг 2018 оны 8 сарын 08-аас 8 сарын 11 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн
газраас Вьетнам, Камбож, Индонез, Лаус, Монгол, Филиппин болон Тайланд зэрэг
Азийн 7 оронд хэрэгжүүлж буй Удаан задардаг органик бохирдуулагчийн
мониторингийн судалгаа төсөл хэрэгжиж эхлээд дунд шатандаа явж байгаа тул
төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын тулд төслийн явцтай танилцах цаашид хийх
ажлуудыг төлөвлөх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулсан.
Олон улсын төслийн хуралд төсөл хэрэгжүүлэгч
Азийн 7 орны төлөөллүүд, гадаадын лавлагаа лабораторын экспертүүд, НҮБ-ийн
Байгаль орчны хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд болон Монголын талаас Байгаль
орчин аялал жуулчлалын яамны төлөөллүүд, Хими химийн технологийн хүрээлэнгийн төслийн
багийн судлаачид оролцлоо.
Энэхүү төслийн хурлыг Монгол улсад зохион байгуулсан нь Монгол улсад хэрэгжиж буй “Удаан задардаг органик бохирдуулагчийн мониторингийн судалгаа” төслийн хүрээнд лавлагаа лабораторид илгээсэн ус, агаар, хөхний сүүний дээжинд хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулах, Монгол улсад Удаан задардаг органик бохирдуулагчидын хяналт шинжилгээг хийх лабораторын болон хүний нөөцийн чадамж дээшлүүлэх, цаашид Монгол улс дахь УЗОБ-ийн бодисын хяналт шинжилгээг хийх төлөвлөгөө боловсруулахад ихээхэн ач холбогдолтой юм.