ХИМИЙН ХОРТОЙ БОДИС БОЛОН ХИМИЙН ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХАМТРСАН СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭНЭ
ХИМИЙН ХОРТОЙ БОДИС БОЛОН ХИМИЙН ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХАМТРСАН СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭНЭ

Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Л.Жаргалсайхан, Экологийн химийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Амарсанаа Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), хошууч Н.Батсайхан нар харилцан тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

                         

 

Сүүлийн жилүүдэд технологийн хөгжлийг дагаад манай орны химийн бодисын хэрэглээ болон импорт нэмэгдэж байна. Иймээс Хууль сахиулахын их сургуулийн оюутан, гамшиг судлалын багш, мэргэжилтнүүдэд химийн бодисын аюулгүй байдал, химийн хорт бодисын менежмент, устгал, хэрэглээ, ач холбогдол, аюулгүй ажиллагааны чиглэлүүдээр шаталсан сургалт явуулах, мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага үүсч байна. Монгол улсад химийн чиглэлээр тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага болох Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран химийн хорт болон хаягдал бодисын менежмент, аюулгүй ажиллагаа, химийн гаралтай гамшгийн үеийн менежмент, зохицуулалтын асуудлыг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах үүднээс энэхүү санамж бичгийг байгуулсан болно. Санамж бичигт:

- Химийн гаралтай гамшгаас хамгаалах, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, гамшгийн хариу арга хэмжээ авах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллага, оюутан, сурагчид, иргэдэд сургалт, сурталчилгаа, дадлага зохион байгуулах, гарын авлага боловсруулах;

-Химийн гаралтай гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оюутан, сурагчид, иргэд, сайн дурынхны оролцоог хангах;

-Гамшиг судлал болон Химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах;

-Хими болон Гамшиг судлалын чиглэлээр бакалавр, магистрантур, докторантурт суралцагчдыг удирдах, хичээл заахад эрдэмтдийг татан оролцуулах;

-Химийн гаралтай гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр шинжлэх ухааны төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

-Олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах, химийн гаралтай гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ур чадвар олгох боловсролын тогтолцоог бэхжүүлэх;

-Талуудын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд болон лабораторийн материаллаг баазад суурилан химийн хортой бодисын хяналт, аюулгүй байдлын сургалт зохион байгуулах;

-Химийн хортой бодис болон химийн хаягдлын менежмент, зохицуулалтын талаар олон нийт рүү чиглэсэн хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах гэх мэт ажлууд тусгагдсан болно.

 

 

                                                


Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө