Проф. Фальк Лиебнер ХХТХ дээр лекц уншлаа
Alternate Text

Австри Улсын Венийн Байгалийн нөөц, амьдралын шинжлэх ухааны их сургуулийн Проф. Фальк Лиебнер 2018 оны 8 сарын 22-нд Хими, химийн технологийн хүрээлэн дээр ирж лекц уншлаа. Тэрээр Цахиурт органик полимер нэгдлээс биополимер материалын хими, тэдгээрийн нанобүтэц гэсэн судалгааны ажлаараа сонирхолтой лекц уншсанаас гадна залуу судлаачдад зориулан олон улсын сэтгүүлд өгүүлэл бичихэд юуг анхаарах талаар чухал санаанууд агуулсан илтгэл тавилаа. Проф. Фальк Лиебнер тус хүрээлэнгийн зарим лабораторитой танилцан цаашид хамтран ажиллах боломжийн талаар судлаачидтай дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 


Бусад мэдээлэл
ICCT Podcast episode-7
4 жилийн өмнө
ICCT podcast episode 5
4 жилийн өмнө