Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 2018 оны 11 сарын 12-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд дараах танилцуулга лекц, үзэсгэлэн худалдаа, туршилт судалгааны ажлуудыг танилцууллаа. Үүнд:

·         Сонирхолтой лекц:

1.      Химийн хортой болон аюултай бодис, хаягжуулалт, тэмдэг тэмдэглэгээсэдэвт лекцийн хүрээнд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний савалгаан дээрх химийн бодисын шошго, таних тэмдгийн талаар

2.      Хог шатаах хортой юусэдэвт лекцийн хүрээнд хог хаягдлын ил задгай шатаалтаас үүсэх химийн хорт аюултай бодисын хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар

·         ХХТХ дээр хэрэгжиж буй суурь судалгааны, шинжлэх ухаан технологийн, инновацийн болон гадаад төслүүдийн танилцуулга

·         ХХТХ-ийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа

·         ХХТХ-ийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд

Нээлттэй хаалганы өдөрлөгт БСШУС-ын Яамны харъяа Шинэ-Эрин сургууль, Олонлог Академи сургууль, Ерөнхий боловсролын 14-р сургуулийн 6-12-р ангийн химийн хичээл сонгон судалж буй нийт 130 орчим сурагчид оролцлоо. Түүнчлэн МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургууль, Шинэ монгол дээд сургууль, Улаанбаатарын их сургуулийн нийт 60 оюутан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

Өдөрлөгт оролцсон оюутан сурагчдад хог хаягдлыг ил задгай шатаахыг хориглосон уриа бүхий тараах материал болох пудволк, малгай, пүүзний уут, танилцуулга материал зэргийг тарааж хог хаягдлын менежментийг сайжруулах сурталчилгаа хийлээ.

Нээлттэй хаалганы өдрийг тохиолдуулан Ийгл TV, NTV, Өлзий TV, ETV болон Ардчилал таймс сонин, Монголын үндэсний радиогийн сэтгүүлчид сурвалжлага хийж Шинжлэх ухаанд оруулж буй санхүүжилт”  “Химийн бодисын хаягдал” “Хог хаягдлыг дахин боловсруулах Бараа бүтээгдэхүүн дээрх химийн бодисын тэмдэг тэмдэглэгээ зэрэг олон сэдвээр ярилцлага, сурвалжлага хийлээ.





Бусад мэдээлэл