ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАЛУУ СУДЛААЧИД “ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Alternate Text

“Митчелл” сангийн ТУЗ-ийн дарга болон УИХ-ын гишүүн А.Ундраа нарын санаачилгаар зохион байгуулагдсан Монгол залуусын нийгэмд үзүүлэх оролцоо, хувь нэмрийг дээшлүүлж, олон салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчрах зорилготой “Залуусын дуу хоолой-2019” чуулга уулзалт 6-р сарын 15-16 өдрүүдэд боллоо. Уг чуулганд Улаанбаатар хот болон 21 аймгаас ирсэн 18-35 насны 1000 орчим залуус цуглаж, сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцов. Түүнчлэн, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг чухал асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн, хоёр өдрийн турш дээрх сэдвүүдээр өргөн хүрээний хэлэлцүүлэг, илтгэл, семинар, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд “Туушин” болон “Blue Sky” зочид буудлын танхимуудад зохион байгуулагдав.

Тус чуулганы “Залуусын бизнес эрхлэлт ба энтрепренершип” салбар хуралдааны үзэсгэлэнд Хими, химийн технологийн хүрээлэнгээс талимон тосон түрхлэг, арц болон шилмүүст модны эфирийн тос, гумины бордоо, ариусан ялзмагт хүчлийн бэлдмэл, ЕМ1 биобэлдмэл, ЕМ-а биобэлдмэл, эко ургамал биобэлдмэл, их ургац биобордоо, кальцижуулсан давс, геополимер материал зэрэг бүтээгдэхүүнээр оролцсоноос гадна 1 500 000 ₮-ийн шагналын сантай шинэ санааны “Орон нутагт үзүүлэх өөрсдийнхөө нөлөөллийг төсөөлцгөөе” төслийн уралдаанд өрсөлдөж, хүрээлэнгийн харъяа “Гарааны технологийн инкубатор” ХХК-ний “Их ургац” биобордоо үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүний шагналыг хүртсэн бол 100 гишүүнтэй 10 багийн бизнес санааны шилдэг төслийн загвар боловсруулах уралдаанд ХХТХ-ийн судлаачид болон бусад оролцогч байгууллагын залуустай хамтарсан баг дэд байрын шагналыг тус тус хүртлээ.

Энэхүү арга хэмжээг Монгол улсад суурин олон улсын хүмүүнлэгийн 7 орны төлөөлөгчийн газар болох Азийн сан, Митчелл сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Уорлд лөрнинг, Чех каритас, Мерси кор, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.









Бусад мэдээлэл