ШУБҮЭХ-оос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-г зохион байгууллаа. Сургалтын хүрээнд тус төвийн ХАБ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ариунзаяа, УСҮАХ-ын мэргэжилтэн Б.Энхзул нар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам” болон “Анхны тусламж” сэдвээр тус тус сургалт явуулж зөвлөгөө өглөө.