Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн төлөөлөгчид Хими, химийн технологийн хүрээлэнд
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн төлөөлөгчид Хими, химийн технологийн хүрээлэнд

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийн чадавхыг сайжруулах зорилго бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн  дарга Ж.Батсууриар ахлуулсан зөвлөлийн ажлын албаныхан 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хими, химийн технологийн хүрээлэнд зочилж уулзалт ярилцлага хийв. Уулзалтанд захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй тус хүрээлэнгийн эрдэмтэд оролцож, хүрээлэнгийн танилцуулга, үйл ажиллагаа болон судалгааны үндсэн чиглэлүүд, Экологийн химийн лабораторийн өнгөрсөн ба одоо үеийн судалгааны үр дүн, Технологийн Инкубаторын хаягдал ус боловсруулах арга технологиудын талаар танилцууллаа. Талууд хүн амын ундны ус болон бохир усыг цэвэршүүлэх арга технологи, ус судлалын талаар сургалт сурталчилгаа хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ХХТХ-ийн эрдэмтдийн гаргаж авсан инновацийн бүтээгдэхүүнийг турших, ашиглах зэргээр хамтран ажиллах талаар чөлөөт хэлэлцүүлэг хийв.












Бусад мэдээлэл